Ши Жиньпин Хятад Арабын анхны дээд хэмжээний уулзалтын үеэр хамтын ирээдүйтэй Хятад Арабын хамтын нийгэмлэгийг байгуулахыг санал болгож, хоёр тал бүс нутгийн энх тайвныг сахин хамгаалж, хамтын аюулгүй байдлыг хангах ёстой гэж онцлон тэмдэглэв.
Хятад, Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн анхны дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин дарга Хятад, Персийн булангийн орнууд аюулгүй байдлыг хамтдаа байгуулахад түнш байх ёстой гэж онцолжээ. Энэ бол Ойрх Дорнодын бодит байдал, олон улсын орчны өөрчлөлтөд үндэслэсэн Хятадын төлөвлөгөө бөгөөд Хятад, Арабын орнууд болон Хятад улс Ойрх Дорнодын аюулгүй байдлын сорилтыг хамтдаа шийдвэрлэж, урт удаан хугацааны хамтын ажиллагааг ахиулахад чухал мөрдлөг болон үйл ажиллагааны удирдамж болно.
