solongonews
Ши Жиньпин Хятадын хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнуудад хариу захидал бичив
2023-05-04 10:01
Ши Жиньпин дарга Хятадын хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнуудад хариу захидал бичив.

        Ши Жиньпин хариу захидалдаа “Хөдөө тосгонд гүнзгийрч байж л бодит байдлыг ойлгож мэдэрч чадна гэж та бүхэн захидалдаа бичсэнтэй би санал нэг байна. Шинэ эриний Хятадын залуучууд ийм сэтгэхүй, үзэл санаатай байх маш сайн. ХКН-ын 20 дугаар их хурлаар хөдөө аж ахуйн хүчирхэг улсыг байгуулах зорилт, ажлын төлөвлөлт хийсэн. Оюутан та нар алс хэтийн хүсэл эрмэлзэлтэй байж, сурсан мэдлэгээ хөдөө тосгоны бодит байдалтай уялдуулж, хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх чадавхаа дайчлан, хөдөө аж ахуй, хөдөө тосгоны шинэчлэлийн үйл явцыг эрчимжүүлж, орчин үеийн социалист улсыг бүх талаар байгуулахад хүчин зүтгэх ёстой юм" гэсэн байна.

2009 онд Хятадын Хөдөө аж ахуйн их сургууль Хэбэй мужийн Чюжөү шяньд шинжлэх ухаан технологийн бааз байгуулж, хөдөө аж ахуйн чиглэлээр төгсөх ангийн оюутнуудыг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн газар дээр нь очуулж дадлага туршилт хийлгэж эхэлсэн юм. Энэ нь хөдөө аж ахуйн өндөр түвшний боловсон хүчнийг хөдөө аж ахуйн орчин үеийн шинэчлэлд  оролцуулж тэдний сурсан мэдлэг, ур авьяасыг бадруулах маш сайн арга зам болсон юм. Одоогоор тус сургууль үндэсний хэмжээний 24 муж, өөртөө засах орон, Төв засгийн шууд харьяа хотод 139 ийм баазыг байгуулжээ. Саяхан оюутнуудын төлөөлөл  Ши Жиньпинд захидал бичиж, ололт амжилт, туршлагаа тайлагнасан бөгөөд хөдөө аж ахуйн хүчирхэг орныг бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах шийдвэр зоригоо илэрхийлсэн байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл