solongonews
Ши Жиньпин 2019 оны сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслолд оролцлоо
2019-08-31 20:36
Ши Жиньпин 2019 оны сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслолд оролцлоо.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 30-ны орой Бээжингийн усан шоод 2019 оны сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаанд оролцсон байна.

19 цаг 55 минутад Ши Жиньпин дарга, Олон улсын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мурато, Ерөнхий нарийн бичгийн дарга Загрис тэрчлэн Хятадад айлчилж байгаа Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте нар Усан шоод орж ирсэн байна. Үзэгчид олон тэднийг халуун алга ташилтаар угтан авчээ.

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны дарга Мурато үг хэлж, 2019 оны сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь олон хотод зохиогдож, хамгийн их цар хүрээтэй, хамгийн их анхаарал татсан тэмцээн болж байна. Хятадын тал нарийн бэлтгэснийг тэрээр өндрөөр үнэлж, энэ удаагийн тэмцээн амжилттай, гайхамшигтай болно гэдэгт итгэж байна гэжээ.

Муратон урилгаар Ши Жиньпин дарга 2019 оны олон улсын сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлснийг мэдэгдсэн байна.

Тухайн талбайд Олон улсын сагсан бөмбөгийн холбооны далбаа болон 2019 оны олон улсын сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний далбаа намирсан байна.

Энэ удаагийн тэмцээний бэлэгт амьтан “мөрөөдлийн үр” шүгэлдэж, “Мөрөөдлийн уянга” уран сайхны тоглолт эхэлсэн байна.

Олон улсын сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бол Олон улсын сагсан бөмбөгийн холбооны дэлхийн хэмжээнд зохион байгуулдаг хамгийн өндөр төвшин бүхий тэмцээн байж, 4 жилд нэг удаа зохион байгуулдаг байна. 2019 оны сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 8-р сарын 31-нээс 9-р сарын 15 болтол Хятад улсад зохион байгуулж байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл