solongonews
Ши Жиньпин дарга Хятад-Арабын орнуудын тавдугаар яармагт баярын цахилгаан илгээв
2021-08-19 11:53
Дарга Ши Жиньпин Хятад-Арабын орнуудын тавдугаар яармагт баярын цахилгаан илгээв.

  Өнөөдөр буюу энэ сарын 19-ний өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин Хятад-Арабын орнуудын тавдугаар яармагт баярын цахилгаан илгээсэн байна.  

Ши Жиньпин:

- Хятад, Арабын ард түмний уламжлалт найрамдал цаг хугацааны явцад улам бүр бэхжиж байна. Сүүлийн жилүүдэд Хятад, Арабын орнууд хооронд стратегийн уялдаа холбоо, үйл ажиллагааны холболтыг тасралтгүй эрчимжиж, "Бүс ба Зам"-ыг бүтээн байгуулах хамтын ажиллагаа үр өгөөжөө өгч байна. Хятад улс Арабын орнуудын худалдааны хамгийн том түншийн байр сууриа хадгалсаар байна. Цар тахлын үед Хятад, Арабын орнууд тахалтай тэмцэхэд хамтран гар бие оролцож, харилцан туслалцаа үзүүлэх, хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулах жишгийг тогтоосон гэж онцоллоо.

Мөн тэрээр:

- Хятад улс Арабын орнуудтай хамтын ажиллагааны хөгжихийг эрэлхийлж, энх тайвны хөгжлийг ахиулан, харилцан ашигтай хамтдаа хожилд хүрч, "Бүс ба Зам"-ыг өндөр чанартай хамтдаа бүтээж, Хятад Арабын стратегийн түншлэлийн харилцааг илүү өндөр түвшинд ахиулан, шинэ эрин үед Хятад Арабын хувь заяаны хамтын цогц нэгдлийг хамтдаа бий болгоход бэлэн байна гэж илэрхийллээ.

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл