Саяхан ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Кубын Коммунист намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Раул Кастро, Бүгд Найрамдах Куба Улсын дарга Диас Канел нарт хариу цахилгаан илгээж, Кубын удирдагчид Хятад улсын ядуурлаас гарах ажлын ололт амжилтад баяр хүргэсэнд талархал илэрхийлжээ.
Ши Жиньпин хэлэхдээ: - Хятад, Куба нь сайн найз, сайн ах дүүс юм. Сүүлийн жилүүдэд Хятад, Кубын уламжлалт найрамдал улам бүр гүнзгийрч, найрсаг хамтын ажиллагаа бүх талаар хөгжиж байна. Цар тахлын эсрэг тэмцэлд Хятад, Куба улсууд хамтран ажиллаж, харилцан туслалцаа үзүүлэн, хоёр орны найрамдлаа өргөжүүлжээ. Кубын социалист замыг баримтлахыг Хятад улс үргэлжлүүлэн дэмжиж, Хятад Кубын харилцааг шинэ шатанд гаргах болно гэв.
Саяхан Раул Кастро, Диас-Канел нар Ши Жиньпинд Кубын Коммунист нам, Кубын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс цахилгаан илгээж, Хятад улс ядуурлаас гарах ажилд ялалт байгуулсанд нь баяр хүргэж, Хятад улс нь Ши Жиньпинээр цөм болгосон ХКН-ын Засгийн газрын хүчтэй удирдлага дор туйлын ядууралтай тэмцэхэд маш их ололт амжилтад хүрснийг өндрөөр үнэлж, төлөвлөсөн хугацаанаас арван жилийн өмнө "НҮБ-ын тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр" -т дэвшүүлсэн ядуурлыг арилгах зорилтод хүрсэн. Куба улс нь хоёр орны найрсаг, хамтын ажиллагааны харилцааг тууштай гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэжээ.
