ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 08-р сарын 15-ны өдөр Бразилын ерөнхийлөгчид баярын захидал илгээж, Хятад, Бразилын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тэмдэглэв.
Ши Жиньпин баярын цахилгаандаа, Хятад Бразил бүгд хөгжиж байгаа том гүрэн бөгөөд шинэ тулгар хөгжиж байгаа зах зээлийн чухал орон юм. Дипломат харилцаа тогтоосон 45 жилийн турш, Хятад Бразилын харилцаа улам бэхжиж, олон салбар дахь бүтээлч хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, хоёр орны ард түмэнд бодит ашиг хүртээж, хөгжиж байгаа том гүрэн эв санаа нэгтэй хамтран ажиллаж, хамтаар хөгжсөн үлгэр жишээ болсон юм. Одоо Хятад улс болон Бразил бүгд хөгжлийн чухал үед байж, хамтын ажиллагааны нөөц хүч ихтэй бөгөөд саруул уудам хэтийн төлөвтэй юм. Би Хятад Бразилын харилцааг дээд хэмжээнд хүндэтгэн үзэж, ерөнхийлөгч тантай хамт Хятад Бразилын харилцааны сайн сайхан хэтийн төлөвийг зураглаж, Хятад Бразилын иж бүрэн стратегийг түншийн харилцааг нэн өндөр түвшинд хүргэж, хоёр орон, хоёр ард түмэнд хүртээмжтэй байлган, дэлхийн энх таван тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хамгаалахын төлөө шинэ хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.
