solongonews
Ши Жиньпин дарга баярын захиа илгээв
2021-07-08 21:19
Ши Жиньпин дарга баярын захиа илгээв

   Долдугаар сарын найманд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны тусламжийн сан, Өмнөд өмнөдийн хамтын ажиллагаа ба хөгжлийн хүрээлэн байгуулагдсаны таван жилийн ойд баярын захиа илгээв.

Дарга Ши Жиньпин:

- Өнгөрсөн таван жилд Өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны тусламжийн сан хөгжиж буй орнууд 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүмүүнлэгийн хямралыг зохицуулах, ядуурлыг бууруулж хөгжихөд идэвхтэй дэмжлэг үзүүлж ирлээ. Хамтын ажиллагаа ба хөгжлийн хүрээлэн нь Хятад улс болон хөгжиж буй орнууд хооронд засаглалын туршлагаа солилцож хуваалцахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Хөгжиж буй орнуудад захиргааны удирдлагын авьяаслаг боловсон хүчнүүдийг бэлтгэж өгсөн байна. Сан болон хүрээлэн нь Өмнөд өмнөдийн хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хэллээ.

   Тэрээр:

- Хөгжиж буй орнуудтай хамт Өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны хөгжлийн нөөц боломжийг улам сайн ашиглаж, хөгжлийн боломжоосоо хуваалцахад Хятад улс бэлэн байна. Өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны тусламжийн сан нь үргэлжлэн хөгжиж буй орнууд тогтвортой хөгжлөө биелүүлэхэд нь тусалж, хамтын ажиллагаа болон хөгжлийн хүрээлэн нь хөгжиж буй орнуудад улам олон дээд зэрэглэлийн боловсон хүчин бэлтгэж, эрдэм шинжилгээний солилцооны тавцангийн үүрэг гүйцэтгэж, улмаар хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтад улам их үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэж илэрхийллээ.

Өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны тусламжийн сан, Өмнөд өмнөдийн хамтын ажиллагаа ба хөгжлийн хүрээлэн байгуулагдсаны таван жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээ мөн өдөр Бээжинд зохиогдсон байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл