07-р сарын 01-ний өдөр Бээжингийн Тянь Ань Мэний талбайд ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ ёслол төгөлдөр болж, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин чухал үг хэлсэн юм. Сүүлийн зуун жилийн турш ХКН Хятадын ард түмнийг удирдан дайчилж, гэрэл цацрангуй түүхийг бичиглэсэн нь хялбар бус явдал. ХКН ийнхүү гайхамшигтай түүхэн хуудас бичиглэж чадсанд бахархан баярлаж байна гэж хилийн чанад дахь хятадын харьяат, цагаачид илэрхийллээ.
Автсрали дахь Хятадын энх тайванч нэгдлийг дэмжих нийгэмлэгийн гишүүд ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний шууд нэвтрүүлгийг сонирхов. Нийгэмлэгийн тэргүүн Чяань Чигөү, өөрчлөлт, нээлтийн бодлого хэрэгжүүлснээс хойш ХКН Хятадын ард түмнийг удирдан үндэсний сэргэн мандал, хөгжил цэцэглэлт, ард түмний аз жаргал, дэлхийн энх тайвныг эрэлхийлэхийн тулд уйгагүй хүчин зүтгэл гаргасныг бид нүдээрээ харж ирлээ. ХКН л Хятадын үндэсний сэргэн мандал, үндэстнүүдийн ард олны аз жаргал, амар амгалан байдлыг баталгаажуулах цорын ганц хүсэл найдвар юм гэж илэрхийлэв.
Нидерланд дахь Хятадын энх тайванч нэгдэхийг дэмжих нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Жян Вэньчян:
- ХКН зуун жилийн турш анхны зорилго, үүрэг хариуцлагаа цаг ямагт ухамсарлаж, Хятадын ард түмнийг удирдан хүндрэл бэрхшээлийг давж, орчин үеийн Хятадын үндэсний хөгжлийн чиг хандлага, үйл явцыг гүнзгий өөрчилсөн төдийгүй, Хятадын ард түмний ирээдүйн хувь тавиланг гүнзгий өөрчилж, мөн дэлхийн хөгжлийн чиг хандлага, төлөв байдлыг гүнзгий өөрчилж, Хятадын үндэстэн, хүн төрөлхтний нийгмийн хөгжилд агуу хувь нэмэр оруулсан гэж хэллээ.
Тайланд дахь Хятадын энх тайванч нэгдэхийг дэмжих нийгэмлэгийн гүйцэтгэх дарга Ү Бинлинь:
- ХКН-ын удирдлага дор Хятад улс социалист орчин үеийн улс орныг бүх талаар бүтээн байгуулах шинэ аянаа эхлүүлж, хоёр дахь зуун жилийн тэмцлийн зорилго, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг харуулсан “Хятадын мөрөөдөл”-ийг биелүүлэхийн тулд зоригтой урагшлах нь гарцаагүй юм гэж хэлэв.
