solongonews
Хөдөө аж ахуйн чанартай хөгжлийн алхам хурдалсаар
2021-07-21 11:02
Дахин нэг буудай хураах улирал ирлээ.

- Алтран шаргалтах энэ их буудайн тариаг хар даа, үнэхээр сэтгэл баясгаж байна шүү гэж Хэнань мужийн Шин-Ян хотын Шинь Тянь Ди /Шинэ Тариалан/ Тариалах Мэргэжлийн Хоршооны дарга Ли Же баяртай ярьлаа.

- Хөдөө аж ахуй бол үйлдвэрлэлийн үндсэн салбар, Хятадын орчин үед чиглэсэн хөгжил нь хөдөө аж ахуйн шинэчлэлтэй салшгүй холбоотой. Хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн орчин үед чиглэсэн хөгжил нь хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэхийн ерөнхий зорилго юм. Хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн хөгжлийг тэргүүлэх чиглэл болгох бол ерөнхий бодлого байх ёстой. Үйлдвэрлэлийн салбарын хөгжил, амьдрахад ая тухтай экологийн орчин, хөдөө орон нутгийн соёл иргэншил, үр дүнтэй засаглал, чинээлэг амьдрал бол ерөнхий шаардлага юм. Хот, хөдөөгийн хөгжлийн уялдаа холбоог хангахуйц зөв тогтолцоо, механизм болон бодлогын системийг бий болгож, төгөлдөржүүлэх нь институцийн баталгаа юм гэж Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин дурдсан байдаг.

Түүхийг эргээд харахад ХКН байгуулагдсаны дараа Хятадын хувьсгалын үндсэн асуудал бол тариачдын асуудал гэдгийг бүрэн ухамсарлаж, өргөн олон тариачдын сайн сайхан амьдралын төлөөх тэмцлийг эрхэм чухал зорилгоо болгосон. “Өөрчлөлт, нээлтийн бодлого” явуулж эхэлснээс хойш ХКН олон зуун сая тариачдыг удирдаж өөрчлөлтийн бодлогын салхийг хагалан, хөдөө орон нутгийн нийгмийн үйлдвэрлэх хүчийг тасралтгүй чөлөөлж, хөгжүүлэн, хөдөө орон нутгийн ерөнхий хөгжлийг дэмжсэн.

ХКН-ын XVIII их хурлаас хойш Ши Жиньпин нөхрөөр цөм болгосон намын төв хороо нь хөдөө аж ахуй, хөдөө орон нутаг, тариаланчдыг хамруулсан “Гурван хөдөө”-гийн асуудлыг намын ажлын тэргүүлэх зорилт болгон хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийг гол болгон хөгжүүлэх ерөнхий бодлогыг баримталж, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэн, хөдөө аж ахуйн хангамжийн бүтцийн шинэчлэлийг гүнзгийрүүлснээр Хятад улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл тууштай өөрчлөгдөн, түүхэн их амжилтыг бүтээсэн.

Өнөөдрийг болоход тариалах аж ахуй нь навигаци, дрон зэрэг дэвшилтэт технологийг ашиглан, хөдөө аж ахуйн өндөр чанартай хөгжил ахин дэвшсээр байна. 

Үр тарианы гарц нэмэгдсээр

Олон хүн амтай том гүрний хувьд хүнсний асуудлыг шийдвэрлэх нь төр засаглалын тэргүүн чухал ажил юм.

БНХАУ байгуулагдсанаас хойш ХКН-ын удирдлага дор Хятад улсын үр тарианы үйлдвэрлэл салбар тасралтгүй шинэчлэл, судалгаа хийсний үр дүнд олон олон шинэ хөгжил, шинэ үсрэлтүүдийг бүтээсэн.

ХКН-ын XVIII их хурлаас хойш Ши Жиньпин нөхрөөр гол цөм болгосон Намын Төв Хороо нь хүнсний үйлдвэрлэлийг чухалчлан үзэж, үндэсний хүнсний аюулгүй байдлын шинэ стратегийг дэвшүүлэн, улмаар Хятадын онцлог шинж бүхий хүнсний аюулгүй байдлын замналаа эхлүүлсэн байдаг.

Үр тарианы үйлдвэрлэлийн хүчин чадлыг тасралтгүй бэхжүүлэв. Үр тарианы гарц БНХАУ байгуулагдсаны эхэн үеийн 113.2 тэрбум кг байснаас 2020 он болоход 669.5 тэрбум кг болж өссөн. Гарц нь зургаан жил дараалан 0.65 их наяд кг-ийг тогтвортой давж, улс гүрний үр тарианы сангийн үндэс суурь улам бат бөх болсоор байна. Хятад улс дэлхийн газрын нөөцийн есөөс бага хувийг ашиглан дэлхийн нийт хүн амын бараг 20 хувийг тэжээж чадах гайхамшгийг бүтээсэн. Энэ нь Хятадын онцлог бүхий социалист системийн давуу талыг бүрэн дүүрэн харуулж байна.

- Системийн хангамжийг сайжруулж, тариалан эрхлэх идэвхжлийг нэмэгдүүлэв

Сүүлийн жилүүдэд Хятад улс тутарга, буудайн худалдан авах доод үнэ, эрдэнэ шиш, буурцгийн үйлдвэрлэгчдэд олгох тэтгэмж зэрэг бодлогыг тогтмолжуулж, сайжруулан, гурван үндсэн хүнсний бүтээгдэхүүний өртгийн даатгал, орлогын даатгалын туршилтын хөтөлбөрийн цар хүрээг өргөжүүлсэн байна. Хоёр дахь ээлжийн газар тариалан эзэмших гэрээний хугацаа дууссаны дараа дахин 30 жилээр сунгаж, олон зуун сая тариаланчдын санаа тавьж буй асуудлыг шийдсэн бөгөөд улс орон даяар 200 гаруй сая тариаланчид газар тариалан эзэмших эрхийн гэрчилгээ авсан байна.

- Тариалах талбайг өргөжүүлж, үр тарианы үйлдвэрлэлийн суурийг тогтворжуулав

Цагаан будааны эртийн тариаланг эрчимтэй сэргээхээр дамжуулан цагаан будааны талбайн хэмжээг 30 сая га-аас дээш, гарцыг 200 сая гаруй тоннд тогтворжуулсан байна. Энэ жил Хятад улс үр тарианы ургацын суурийг бэхжүүлэхийн тулд үр тарианы тариалангийн талбайг 116 га-д тогтоохоор төлөвлөж байна.

- Үйлдвэрлэлийн чадавхыг сайжруулж, үйлдвэрлэлээр хангамжийг баталгаажуулахыг хичээв

Ойрын хоёр жилд Хятад улс жил бүр 6.7 сая га өндөр стандартчилсан тариалангийн талбай байгуулах ажлыг дэмжиж, 2022 он гэхэд үндэсний хэмжээнд 67 сая га өндөр стандартчилсан тариалангийн талбай байгуулахаар төлөвлөж байна.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн арга барилд өөрчлөлт гарсан. Үндэсний хэмжээнд үр тарианы ургац хураах ажлыг механикжуулалтын хэмжээ 80 хувиас давж, улс орны хөдөө аж ахуй нь ихэвчлэн шинжлэх ухаан, технологийн тоног төхөөрөмжид түшиглэсэн шинэ шатанд гарсан байна.

Өнөөдөр хот, хөдөө орон нутаг бүгд хангалттай үр тариа, сонголт ихтэй хүнсний ногоогоор хангагдах болсон. Хоол хүнсний баталгаажуулалт нь янз бүрийн эрсдэл, бэрхшээлийг даван туулах итгэл зоригийг бий болгосон байна. 

Үр ашиг ба чанар сайжирсаар

Шинэ нөхцөл байдалд хөдөө аж ахуйн хөгжлийн явцад оршиж буй зөрчил ба асуудлыг шийдэхэд анхаарал тавьж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бүтэц, эрсдэлийг тэсвэрлэх чадвар, хөдөө аж ахуйн шинэчлэлийн түвшинд илүү хүч сорих хэрэгтэй гэж Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин дурдсан байдаг.

ХКН-ын XVIII их хурлаас хойш хөдөө аж ахуйн хангамжийн бүтцийн шинэчлэл тасралтгүй гүнзгийрч, хөдөө аж ахуйн хөгжил нь үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиг хандлагаасаа чанарыг сайжруулах чиг хандлагад шилжин, хангамжийн системийн чанар, үр ашиг тасралтгүй сайжирсаар байна.

- Зах зээлийн эрэлт хэрэгцээнд чиглэгдэн, аж үйлдвэрийн бүтэц сайжирсаар байна.

- Тачир нутгийн маань тариалангийн талбай цөлжөөгүй, тутаргын цэцгийн анхилуун үнэр цонхоор орж ирээд үнэхээр сайхан байна гэж Гирин мужийн Гирин хотын Чан И дүүргийн Гү Дянь Зи суурингийн Да Хуан Ди тосгоны иргэн Чяо Минрү хэллээ. Тариалангийн бүтцийг тохируулах зорилгоор сайн чанарын тутарга тариалж, тариалалт, боловсруулалт, борлуулалтад тулгуурлан үр ашиг сайтай байгаа нь энэ.

Ухаалаг температурын хяналт, хөргөх зориулалттай шүршигч, халдварт өвчний автомат оношилгоо гэх зэргээр Ганьсү мужийн Гуа Жөү шяний Дэ Пинь дэх Жинь Май хөдөө аж ахуйн технологийг хөгжүүлэх ХК-ний орчин үеийн фермд нэгэн том “ухаалаг тархи” бүхий платформ нь бүх үйл явцыг ухаалгаар гүйцэтгэж байдаг байна.

Сүүлийн жилүүдэд Хятад улс тэжээл бордооны үйлдвэрлэлийг өргөжүүлж, үр тарианы ургацыг тогтворжуулан, эдийн засгийн өсөлтийг сайжруулах үзэл санааны дагуу зүүн хойд бүс нутгийн эрдэнэ шишийн үйлдвэрлэлийг тогтворжуулан, буурцгийн тариалангийн талбайг 3.4 сая гаруй гагаар нэмэгдүүлсэн байна. Үр тариа, хөвөн, тос, чихрийн үйлдвэрлэлийг төвлөрүүлэх хэмжээ тасралтгүй нэмэгдэж, гахай маллах аж ахуй нь үр тарианы үйлдвэрлэлийн гол бүс, орчин ихтэй газруудад шилжиж эхэлжээ.

 Чанар, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн ногоон хөгжлийг дэмжиж байна.

Үүр дөнгөж хаяарч байхад Жэжян мужийн Түн Лү шяний Яо Линь суурингийн Пань Лянь тосгоны усан тутаргын тариаланд тосгоны иргэд сам хорхой шүүх ажилдаа гарсан байв. Тосгоны намын хорооны нарийн бичгийн дарга Шюй Хүнжань:

- Сам хорхойн ялгадсаар усан тутаргын тариаланд тэжээл бордоо хангах нь химийн бордооны хэрэглээг багасгаж болох төдийгүй, будааны чанарыг сайжруулдаг. Өнгөрсөн жил тосгоны олон нийтийн эдийн засгийн орлого 50 мянга гаруй юаниар нэмэгдсэн гэж ярьлаа.

- Иш сүрэл нь хөрсөнд хөнжил болж, газар тариаланг хамгаалдаг, химийн бордоо ашиглах хэмжээг багасгадаг. Энэхүү технологийг ашигласнаар нэг га газар тутамд хэрэгдэх химийн бордооны хэмжээг ойролцоогоор 200 кг бууруулдаг. Үр тарианы ургацыг 500 гаруй кг-аар нэмэгдүүлсэн гэж Гирин мужийн Нүн Ань шяний Сань Ган суурингийн Я Бин тариалангийн хоршооны дарга Чан Ябин ярьлаа.

Одоогийн байдлаар Хятад улсын үндсэн гурван хүнсний бүтээгдэхүүний химийн бордооны хэрэглээ 40.2 хувьд тариалангийн эмийн ашиглалт 40.6 хувьд хүрч, 2015 онтой харьцуулахад тус тус 5 ба 4 хувиар өссөн байна. Улсын хэмжээнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын байнгын хяналтын стандартыг хангасан хэмжээ 97.8 хувьд хүрч, эко, органик, газарзүйн бэлгэ тэмдэг бүхий бүтээгдэхүүнээр гэрчилгээжсэн нийт 55 мянган бүтээгдэхүүнийг бүртгэсэн байна.

 Уялдаатай хөгжилд чиглэсэн аж үйлдвэрийн хэлбэр шинэчлэгдсээр байна.

Хармөрөн мужийн Ү Чан хотын Дү Жя суурингийн Бань Дай Хэ Зи тосгоны иргэн Чяо Вэньжы хөдөө аж ахуйн машин механизмын мэргэжлийн хоршоог байгуулж, дижитал технологийг ашиглан ургамлын үрийн судалгаа, суурин тариалалт, тутарга боловсруулах, чөлөөт аялал жуулчлалыг нэгтгэсэн шинэ салбарыг бий болгон, улмаар эргэн тойрны тариаланчдын орлогын мэдэгдэхүйц өсгөсөн байна.

Аж үйлдвэрийн гинжин хэлхээг өргөтгөх, өртгийн хэлхээг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийн сүлжээний бүтцэд өөрчлөлт хийх зэргээр хөдөө орон нутгийн нэг, хоёр, гуравдугаар аж үйлдвэрүүдийг нэгтгэн хөгжүүлэх нь шинэ чиг хандлага болжээ. Одоогийн байдлаар Хятад улсад хөдөө аж ахуйн өвөрмөц аж үйлдвэрлэлийн брэндийн тоо 100 мянгаас давж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэлийн жилийн ашиг орлого 23.2 их наяд юаниас давсан байна. 

Хөдөө аж ахуйн том гүрэн хөдөө аж ахуйн хүчирхэг гүрэн боллоо

Хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн шинэчлэлгүйгээр бүхэл бүтэн улс орныг шинэчлэх боломжгүй юм. ХКН-ын XVIII их хурлаас хойш Хятад улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн арга хэлбэр, зохион байгуулалтын арга хэлбэр, менежментийн арга хэлбэр гүнзгий өөрчлөгдөж, хөдөө аж ахуйн шинэчлэл тууштай ахин, хөдөө аж ахуйн том гүрнээсээ хөдөө аж ахуйн хүчирхэг гүрний эгнээнд алхаж орсон.

Хөдөө аж ахуйн механикжуулалтын түвшин сайжирсаар байна.

- Өмнө нь бидний өвөг дээдэс шурхнагаа шууж, нуруугаа бөхийлгөн хөл нүцгэн тариалангийн талбайд ажилладаг байсан. Бүхэл өдөржин ажиллаад ердөө хагас мү тариалан арчилдаг байсан. Өнөөдөр техникийн тусламжтайгаар өдөрт 50-60 мү тариалах боломжтой боллоо гэж Жянсү мужийн Си Хун шяний Си Фан хөдөө аж ахуйн машин механизмын хоршооны дарга Ше Чэнфү ярьлаа.

Хятад улсын хөдөө аж ахуйн механикжуулалтын түвшинд үндсэн өөрчлөлт гарсан. Улсын хэмжээнд хөдөө аж ахуйн машин механизмын нийт хүч 1952 онд 184 мянган киловатт байсан бол 1978 онд 117.5 сая киловатт, 2019 онд 1.028 тэрбум киловатт болжээ.

Шинжлэх ухаан, технологи хөдөө аж ахуйн ирээдүйг удирдаж байна.

Аньхүй мужийн Фэн Тай шяний Ухаалаг хөдөө аж ахуйн хүрээлэнгийн шилэн хүлэмжинд улаан лооль, өргөст хэмх зэрэг янз бүрийн жимс, хүнсний ногоо тариалсан байна. Техникийн менежер Ван Зэнхүй:

- Энд дөрвөн ангиллын нийт 28 төрлийн ногоо, жимс тариалж байгаа бөгөөд бүгдийг нь хөрсгүй горимд тариалдаг. Усанд уусгасан органик бордоо бүхий нарийвчлалтай дусал усалгааны аргаар шим тэжээлийн шингээлтийн түвшинг энгийн тариалалтаас хоёр дахин нэмэгдүүлж байна гэж хэллээ.

2020 оны байдлаар үндэсний хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн дэвшлийн хувь нэмэр 60 хувьд хүрсэн шинэ амжилтыг бүтээж, 1996 оны 15.5 хувьтай харьцуулахад 44.5 хувиар өсөж, сайжруулсан сортын хамрах хүрээ 96 хувиас дээш хэмжээг баталсаар байна.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашиг дээшилсээр байна.

- Гадаадад мөөг экспортлох болсноор гэр бүлийн аж ахуй жилээс жилд сайжирч байна. Манай гэр бүл найман га тариалангийн талбай эзэмшиж, хүнсний мөөг, хушга, хүнсний ногоо тариалан, жилд 1.1 сая юаний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ хэмжээ маань манай гэр бүлд хангалттай гэж Хэбэй мужийн Шин Тай хотын Нань Хэ дүүргийн Кан И гэр бүлийн фермийн эзэн Юй Пэй-Ин ярьлаа.

Одоогийн байдлаар гурван сая гаруй өрхийн аж ахуй, 2.4 сая гаруй фермерийн хоршоо, 900 гаруй мянган хөдөө аж ахуйн нийгэмшсэн үйлчилгээний байгууллага нь үндэсний хэмжээний менежментийн системд хамрагдаад байна.

“Хос зуун жил”-ийн тэмцлийн зорилгын түүхэн уулзвар дээрээс бид Ши Жиньпиний шинэ цаг эриний Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлалаар удирдуулж, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх стратегийг бүрэн хэмжээнд хэрэгжүүлэн, хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн орчин үед чиглэсэн хөгжлийг хурдасгаж, шилдэг амжилтаараа ХКН байгуулагдсаны 100 жилийн ойгоо угтан авч байгаа гэдгээрээ өргөн олон боловсон хүчин, ард иргэд омог төгөлдөр илэрхийлж байна.

Зохиогч: ГАО ЮНЬЦАЙ, ЮЙ ЖИНШЯНЬ
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Хятадын Ардын Өдөр Тутмын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл