Хятад улсын дарга Ши Жиньпин 06-р сарын 08-нд Хятад-Төв зүүн Европын II экспод баярын захидал илгээжээ.
Ши Жиньпин: Хятад-Төв Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааны механизм нь Хятад ба төв зүүн Европын орнуудын найрамдлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг тэлэх, хамтын хөгжлийг эрэлхийлэх чухал индэр юм гэжээ.
II экспо-г зохион байгуулж байгаа нь төв зүүн Европын бараа бүтээгдэхүүний талаарх Хятадын зах зээлийн ойлголтыг нэмэгдүүлэхэд тустай төдийгүй төв зүүн Европын орнуудын Хятад улсад бараа бүтээгдэхүүнээ экспортлохыг идэвхжүүлж, цар тахлын учруулсан сорилтыг даван туулж, эдийн засгаа сэргээхэд ашигтай юм. Энэхүү боломжийг ашиглан хамтын ажиллагааг улам тэлнэ гэдэгт найдаж байна гэжээ.
Хятад- Төв Зүүн Европын II экспо мөн өдөр Жэжян мужийн Нинбо хотод нээгдсэн юм.
