Францын орон нутгийн цагаар 02-р сарын 15-нд Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Парисын Елисей ордонд Францад айлчилж буй ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны төв комиссын газрын дарга Ван Итэй уулзав.
Ван И Ши Жиньпин даргын мэндчилгээг Макронд уламжилж, Хятадын Коммунист Намын ХХ их хурлын ач холбогдлыг танилцуулав.
Ван И хэлэхдээ "Хятад улс Францыг хамтын ажиллагааны нэн тэргүүний түнш гэж үздэг бөгөөд Франц улстай дээд зиндааны харилцаагаа цаашид эрчимжүүлж, Хятад, Францын харилцааны шинэ хэтийн төлөвийг нээн, Хятад, Европын холбооны харилцаанд шинэ эрч хүч өгч, олон улсын хамтын ажиллагааг ахиулах ба дэлхийн сорилтод хариу өгч шинэ хувь нэмэр оруулахад бэлэн байна.
Хятад, Франц хоёр тал бие биедээ гараа өгч, цар тахлын эсрэг хамтдаа тэмцэж, Хятадын эдийн засаг хурдан сэргэж, нийгэм хэвийн байдалдаа орж, Францын талтай олон салбарын солилцоог бүрэн сэргээхэд Хятад улс бэлэн байна" гэлээ.
Макрон Ши Жиньпин даргад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэхийг хүсээд, Хятадын Коммунист Намын ХХ их хурал амжилттай болсонд дахин баяр хүргэв.
Тэрээр "Ши Жиньпин даргатай найрамдалт харилцаагаа сэргээх ба хамтын ажиллагаагаа ахиулж, сайн сайхан ирээдүйг бүтээнэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Макрон Франц Хятадтай харилцах харилцааг чухалчилж, Франц, Хятадын стратегийн яриа хэлэлцээг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгааг онцлон тэмдэглэв. Олон улсын нөхцөл байдал улам ээдрээтэй болж байгаатай нүүр тулж, Франц, Хятад хоёр хамтран ажиллаж, тогтвортой байдал ба тэнцвэрт байдлыг хадгалан, олон талт үзлийг баримталж, бүлэглэлийн сөргөлдөөнийг эсэргүүцэн, дэлхийн хагарал үүсэхээс зайлсхийх хэрэгтэй. Францын тал хоёр орны цаг агаарын өөрчлөлт, биологийн олон янз байдал, далай тэнгисийг хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг хүсэж байна" гэв.
Хоёр тал Украины асуудлаар санал бодлоо гүнзгий солилцсон байна.
Ван И онцлон тэмдэглэхдээ "Украины асуудлаар Хятад улс бодитой, шударга байр сууриа баримталж, энх тайван, яриа хэлэлцээг дэмжинэ. Хятад улс Францын тусгаар тогтносон томоохон орон байх үүргийг дээд хэмжээнд чухалчилж, Франц зэрэг олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран улс төрийн шийдэл хайж, гал зогсоох, дайныг аль болох түргэн зогсооход бэлэн байна".
Мөн өдөр Ван И Францын Гадаад хэргийн сайд Колоннатай уулзав.
