2019 оны Тай-Юанийн эрчим хүч, нүүрстөрөгч багатай хөгжлийн форум 10-р сарын 22-ны өдөр Шаньши мужийн Тай-Юань хотод нээгдэв. Хятад улсын дарга Ши Жиньпин форумд баярын цахилгаан илгэв. Тэрээр:
Эрчим хүчний нүүрстөрөгч багатай хөгжил нь хүн төрөлхтний ирээдүйтэй шууд холбоотой. Хятад улс эрчим хүчний нүүрстөрөгч багатай хөгжлийг ихэд чухалчлан, эрчим хүчний хэрэглээ, хангамж, технологи, тогтолцооны өөрчлөлтийг идэвхтэй дэмждэг. Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгийн хамт эрчим хүчний хамтын ажиллагааг бүх талаар эрчимжүүлж, эрчим хүчний аюулгүй байдлыг хамгаалан, цаг уурын өөрчлөлтийн шидвэрлэж, экологийн орчныг хамгаалан, тогтвортой хөгжлийг дэмжиж, дэлхийн улс орны ард иргэдэд үр өгөөж хүртээхэд бэлэн байна гэжээ.
