Хятад улсын дарга Ши Жиньпин 05 сарын 18-нд Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтад оролцож, Хятадад төрийн айлчлал хийж буй Киргизийн ерөнхийлөгч Садыр Нургожоевич Жапаровтой Ши-Ань хотод хэлэлцээ хийлээ.
Ши Жиньпин дарга:
- Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтад оролцож, БНХАУ-д төрийн айлчлал хийж буй эрхэмсэг ноён ерөнхийлөгч Нургожоевич Жапаров таныг баярлан угтаж байна. Өнгөрсөн онд бид хоёр ч удаа уулзаж, Хятад, Киргизийн харилцаа, хоёр талын олон салбарын хамтын ажиллагааны талаар нийтлэг ойлголтод хүрсэн. Эдгээр нийтлэг ойлголтууд үр дүнтэй хэрэгжиж, хоёр орны харилцааны хөгжилд хүчтэй түлхэц өгч байна. Та үүрэгт ажлаа авснаас хойш эдийн засгаа хөгжүүлэх, ард түмний амьжиргааг сайжруулах, улс төрийн, эвсэл бүлгүүдийн хүчийг нэгтгэх талаар хүчин зүтгэл гаргаж, өргөн олон Киргизийн ард түмний дэмжлэг, хүндэтгэлийг хүлээсэн юм. Таны удирдлага дор Киргиз улс олон салбарт байнга шинэ амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна гэж хэллээ.
Хятад Киргизийн харилцаа 31 жилийн хөгжлийн замыг туулсан. Киргизтэй хамтран сайн хөршийн найрамдал, хамтдаа хөгжсөн Хятад-Киргизийн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулж, бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлж, хоёр орны хөгжлийг сэргээхэд Хятад улс бэлэн байна гэдгээ илэрхийлэв.
