ХКН-ын Төв хорооны намын түүх ба түүх баримт бичгийн судалгааны хүрээлэнгээс найруулсан Ши Жиньпиний "Намын суртал ухуулга үзэл санааны ажлын тухай өгүүлэх нь" номыг сүүлийн өдрүүдэд Төвийн түүх баримт бичгийн хэвлэлийн хорооноос хэвлэж, улсын хэмжээнд тараав.
Энэхүү тусгай сэдэвт зохиолын түүвэрт Ши Жиньпиний намын суртал ухуулгын үзэл санааны ажлын тухай өгүүлсэн 52 чухал зохиолууд багтжээ. Үүнд хэсэг зохиолыг анх удаа илээр нийтэлж байна. Дарга Ши Жиньпин намын суртал ухуулгын үзэл санааны ажлын эргэн тойронд олон олон шинэ үзэл санаа, шинэ өгүүлэл дүгнэлтийг дурдаж, Хятад улсын намын суртал ухуулгын үзэл санааны ажлын тухай, ёс зүйн чанартай ойлголтыг ихээхэн гүнзгийрүүлж, шинэ цаг үеийн намын суртал ухуулгын үзэл санааны ажлыг сайтар хийхэд үндсэн журмыг хангав.
