
Үзэсгэлэнгийн үеэр 8 төрлийн 41 үйл ажиллагаа зохион байгуулсан бөгөөд энэ нь налгар намрын наймдугаар сарын тал нутагт өвөрмөц өнгө гэрэл нэмсэн юм.
Ерийн бус наадам
Арван өдөр үргэлжилсэн Адуун соёлын экспо бол нэг удаагийн “Ер бус"-ын чуулган юм.
Цаг хугацааны хувьд ерийн биш байлаа. “Хүнд бэрхийг хүлцэн тэсвэрлэж, зорьсондоо хүрэхгүй бол зогсдоггүй” монгол морины зориг тэвчээр Өвөр Монголын хөгжлийн нэгэн баримтлах үзэл баримтлал болжээ. Энэ нь дарга Ши Жиньпиний Өвөр Монголд тавьсан хүсэл шаардлага юм.
Тус экспоны нээлтийн ажиллагаа ер бусын өвөрмөц болов. Өвөр Монгол орон анх удаа томоохон нээлттэй талбайд ийм өргөн хэмжээний нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулав. Том дэлгэцнээ Хятадын умард хилийн экологийн халхавч, үзэсгэлэнт сайхан үзэмжийн орон, үзэсгэлэнт сайхан Өвөр Монголын сүр жавхааг бий болгосон байна. Агаар дээрх тоглолтод анх удаа жолоочгүй нислэг хэрэглэж, 3D мэргэжил ашиглан нисэх мэт давхиж байгаа ажнай хүлэг, бяцхан охин зочин угтах, “Хүнд бэрхийг хүлцэн тэсвэрлэж, зорьсондоо хүрэхгүй бол зогсохгүй” гэсэн ханз үсэгтэй агуулгыг харуулав. Адуун соёлын экспоны нээлтийн ёслолын үдэшлэг мориор гол дүр болгож, агуулгын найруулал, бүжгийн гоо сайхан ба медиа тохируулалт дээр өндөр мэргэжлийг ашиглан орчин үеийн хөгжсөн тал нутгийг харуулсан юм.
Утга агуулгын хувьд ер бусын. Адуун соёлын экспоны үеэр улсын анхны малын ахлах эмч, Хятадын Адууны аж ахуй, үйлдвэрлэлийн нийгэмлэгийн дарга Жя Юүлин:
- Адуун соёлын экспо бол шинэ цаг үеийн Хятадын адууны аж ахуй, үйлдвэрлэлийн сэргэн мандлыг дэмжих бодит үйл ажиллагаа юм. Олон улсын адууны холбогдолтой үйл ажиллагааны солилцоог сайжруулах, шинийг үүдэх зам болно. Мөн монгол адууны сүлд хийморийг бадруулж, хүмүүсийн хувьд сэргэн мандалтын сэтгэлгээг хөгжөөх чухал том үйл ажиллагаа болно гэсэн байна. Адуун соёлын экспо нь тал нутгийн ард түмний өөдлөн дэвших үзэл баримтлалыг илэрхийлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах ойлголттой нийцнэ. Тус удаагийн үйл ажиллагаа нь лавтай шинийг үүдэх цонх, нээлттэй цонх болж, шинэ эрин үеийн Хятадын адууны аж ахуй, үйлдвэрлэлтэй өрнүүн хөгжингүй амьдралын хүч ба өнө удаан уламжлалтай Хятадын адууны соёлыг дэлхий дахинд дэлгэн үзүүлэх болно!

Монгол морь хэзээд түрүүлнэ
- Өвөр Монголын энэ үйл ажиллагаа үнэхээр гайхалтай! Улсын дотоодын бүх уралдаанаас нэг удаад ийм олон морь цуглуулан бүрдүүлсэн уралдааныг эндээс олж харлаа гэж жуулчин Ли Юй сэтгэл догдлон хэллээ. Адуун соёлын экспоны үеэр Ли Юй “Адууны ван” гэгдсэн Үзэмчин цагаан адуу, Авгын хар адуу болон Үүшин адуу, Барга адуутай танилцав… Өвөр Монгол орон Адуун соёлын экспоны үеэр адуунд хайртай хүмүүсийн “Хуран чуулах зочны өрөө” болсон байна.
08-р сарын 25-ны өдөр “Монгол адуу”-ны олон улсын эмнэг сургах уралдааны үеэр адуу уургалах, эмээлгүйгээр эмнэг морьд унах зэрэг уламжлалт заншил хотод уламжлагдаж, нэгдсэн дүрмийн доор олон морьтон үндэстэн анх удаа хамтдаа уралдав.
Нээлтийн ёслолын үдэшлэг дээр өдөрт 500 км аялж чаддаг Ахал-теке адуу, халуун цуст адуу, ажилсаг хөдөлмөрч Фризийн адуу, сүр жавхаатай Андалузын адуу, монгол морьтой адил эрэлхэг баатарлаг Лукитано зэрэг адууд Өвөр Монголд чуулж, даяарчлалын эрин үеийн яруу уянгыг бичиглэж байгаа мэт байлаа.
Уралдааны морь бол тэнгэр газрыг холбосон хүчин чадал, гоо сайхны илэрхийлэл, уян хатан болон өр зөөлний уялдаа юм. Адуун соёлын экспоны үеэр үзэгчид хөнгөн шаламгай бүжгээр морин спортын балет бүжиг, хурц шаламгай цовоо дүрээр саадыг давж, итгэшгүй хурдаар төгсгөлийн цэг зүг чиглэх бүх явцыг уухай хашгиран сонирхсон юм.
“Бүс ба зам-2019” морин поло уралдаанд Аргентин, Англи, Шинэ Зеланд, Хятад гэсэн дөрвөн улсын баг уралдаж, Хятадын баг “Тэргүүн цом”-ыг тэмцэн авлаа.
“Өвөр Монголын шинэ цом-2019” Өвөр Монголын морин спортын талбарын саад давах урилгын уралдаан Хөххотноо нээлтээ хийв. Тус уралдаанд 13 төлөөлөгчийн багийн 66 морины хамтлаг оролцож үзэгчийн мэлмийг баясгасан юм.
Өвөр Монголын морин спортын удирдлагын төвийн эрхлэгч Фань Чүньян:
- Манай уралдааны талбар нь улсын зэрэглэлийн болон дэлхийн зэрэглэлийн уралдааныг зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлж, адуун соёлын экспоны цуврал үйл ажиллагаа болон уралдаан нь гадаад, дотоодын адуун клубын анхаарлыг татсан байна. Дараа нь бид Өвөр Монголын морин спортын хөгжлийг үргэлжлэн дэмжиж, монгол морины сүлд хийморийг улам их бадруулна гэсэн байна.
Морин уралдаан адуун соёлыг уламжилна
Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол орон адуун соёлыг өргөнөөр уламжлан хөгжүүлж, адуун соёлын наадам зэрэг үйл ажиллагааг тогтмол хугацаатайгаар зохион байгуулж байна. Түүнчлэн Хятадын морин спортын уралдаан зэргийг зохион байгуулж, адууны сэдэвт аялал жуулчлалын онцлогийг хөгжүүлэн энэ сэдвээр олон төрлийн утга урлагийн бүтээл бүтээж, адуун соёлын үйл ажиллагаа өрнөн хөгжих хандлагатай болов.
Өдгөө монгол мориор сэдэв болгосон олон талт соёл, биеийн тамир, аялал жуулчлалын төсөл амьжралын хүчээр бялхаж, Өвөр Монголын олон улсын морин спортын наадам, Түнляо хотын “08-р сарын 18”-ны Жирмийн морин уралдааны наадам, Лайдэ морины аж ахуй, үйлдвэрлэлийн олон улсын морин уралдааны соёл жуулчлалын долоо хоног, Хятадын хурдны морин уралдаан /Хөххот өртөө/, орон нутгийн наадам зэрэг биеийн тамир, аялал жуулчлал бүхий өвөрмөц онцлогтой үйл ажиллагааг жил бүр 600 гаруй удаа зохион байгуулаад байна.
Адуун соёлын уламжлал нь адууны нөөц баялгийн хамгаалалттай салшгүй холбоотой. Өвөр Монгол орон монгол адууны баялаг удмыг хамгаалах ажлыг үргэлжлэн өрнүүлж, монгол морь, орчон морь гэх хоёр сайн үүлдрийн морийг улсын зэрэглэлийн удамлалын эх баялгийн хамгаалалтын бүртгэлд оруулав. Урьд хожид Шилийнгол аймаг, Хөлөнбуйр хот, Ордос хотод адил бус төрлийн сүргийн монгол морины үүлдэр хамгаалах сууринг байгуулж, үүлдэр хамгаалах талбайгаар голлон хамгаалалтын орноор тусламж болгосон монгол морины удамлалын эх баялгийг хамгаалах системийг бий болгов.
Өвөр Монголоос адууны үүлдрийг хамгаалан, үржүүлэн бойжуулах ажлыг дэмжиж, орчин үеийн адууны аж ахуй, үйлдвэрлэлийн хөгжлийг сайжруулан, холбогдох үйлчилгээний системийг бүтээн байгуулж, эдийн засаг зэрэг төрийн бодлогын дэмжлэгийг хангахаар дурдан, Өвөр Монголын орчин үеийн адууны аж ахуй, үйлдвэрлэлд бас нэгэн удаагийн хөгжлийн боломжийг угтан авчээ.
Морин уралдаан бол дэлхий дээр “Хит” болж байгаа дээд зэрэглэлийн соёл цэнгүүний үйл ажиллаагаа юм. Мөн Өвөр Монголын тал нутагт эртнээс эдүгээг хүртэл тасралтгүй хөгжиж буй төслийн нэг. Бүх төрлийн үйл ажиллагаа нь адуун соёлыг уламжлан хөгжүүлж, монгол морины сүлд хийморийг бадраахад идэвхтэй нөлөө үзүүлэх болно.
Техник мэргэжил адууны аж ахуй, үйлдвэрлэлд хүч нэмнэ
Баруун Үзэмчин хошууны Жирийнгол суурингийн Халиут гацааны малчин Цогзолт бол хол ойрдоо нэр алдартай адуучин. 2018 онд тэрээр гэр бүлийн ахмад буурлуудынхаа үгээр айраг цэгээ борлуулж, 130 мянган юаний орлого олжээ.
- Үзэмчин цагаан морь хахир хүйтнийг, мөн ган халууныг тэсвэрлэх нь сайн, цэгээ нь ч үнэд ордог. Цагаан морины бүх бие эрдэнэ шүү дээ! гэж Цогзолт адуу тэжээсэн тухайгаа баяртайгаар ярина.
“Морин нуруу”-ны эдийн засаг нь нэг, хоёр, гуравдугаар аж үйлдвэрлэлийн уялдан хөгжихөд чухал хөдөлгөх хүч болжээ. Адууны аж ахуй, үйлдвэрлэлийг ерөнхийлөн хөгжүүлэх төслийн нөлөөг сайжруулахад Цогзолт шиг малчид Өвөр Монголын мал аж ахуй, тэжээн үржүүлэх үйлсийг хөгжүүлэхэд суурь хүч болж, Өвөр Монголын мал аж ахуйн үйлдвэрлэлийн ерөнхий хэмжээний 70 - 80 хувийг эзэлжээ. Өвөр Монголын хэмжээнд одоогоор адууны аж ахуй, үйлдвэрлэлийн 130 гаруй аж ахуйн нэгж /хоршоо/ байна.
Өвөр Монголын Морин спортын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Ван Зэтао:
- Тус удаагийн адуун соёлын экспог амжилттай зохион байгуулсан нь Өвөр Монголын адуун соёл, адууны аж ахуй, үйлдвэрлэл, адууны шинжлэх ухаан техник зэрэг адуутай холбоотой олон салбарын үр бүтээлийг дэлгэн үзүүлэхэд платформ хангаж, адуун соёлыг уламжлан хөгжүүлэхэд ашигтай гэж хэлсэн юм.

Найман зүгийн зочид урилгаар оролцов
08-р сарын 23-наас 09-р сарын 08-ны өдрийг хүртэл морин хуур үйлдвэрлэх 21 баг, 50 гаруй мэргэжилтэн морин хуурын урлагийн наадамд хуран чуулжээ. 24 хоног үргэлжлэх Хятад - Өвөр Монголын морин хуурын урлагийн анхдугаар наадмаар Орос, Монгол Улсаас уран бүтээлчид болзоо ёсоор хүрэлцэн ирж, үзэгчдэд урьд өмнө байгаагүй морин хуурын “Наадам”-ыг дэлгэн үзүүлэх юм байна.
БНХАУ-ын хүүхэд, залуучуудын морин спортын лагерь Хөххотын Хөхталд нээлтээ хийсэн юм. Бээжин, Жэжян, Хүбей, Жянсү, Аньхүй, Шаньдүн, Өвөр Монгол зэрэг муж орны хүүхэд, залуучуудын морин спортын нийгэмлэгээс танилцуулсан 21 хүүхэд залуучууд оролцож, тэдний дотроос насаар хамгийн бага нь 4 нас гарантай, хамгийн том нь 18 настай оролцогч байв.
Монгол морины олон улсын эмнэг сургах уралдааны үеэр Хятад, Орос, Монгол улс, Казахстаны нийт 25 төлөөлөгчийн баг уралдаанд оролцлоо.
Өвөр Монгол орон хэрхэн яаж ийм том хэмжээний үйл ажиллагааг зохион байгуулж чадсан бэ?
Өвөр Монгол бол Хятадын уламжлалт адууны аж ахуй, үйлдвэрлэлийн том орон. Урт удаан түүхтэй, адууны гүн зузаан соёлтой, адууны чиглэлээр алс ирээдүйтэй. Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол орон соёл, аялал жуулчлал болон биеийн тамирын уялдаатай хөгжлийг түлхүү ахиулж, төрийн бодлого нь Өвөр Монголын адууг төвлөрүүлэн бойжуулах, адуу тэжээх, адуу сургах ба морь уралдуулах үйлсийн сүлжээг үндсэндээ бүрдүүлэхийг дэмжив. Өвөр Монгол орон улсын дотоодын морин уралдааны биеийн тамирын тэргүүн сонголтын газар, морины жуулчлал, зугаа цэнгэлийн суурин газар ба Хятадын адуун соёлын жишээ үзүүлэх орон болохоор чармайн ажиллаж байна.
Өвөр Монгол бол дэлхий нийтээрээ мэдэрч байгаа орчин үеийн адууны төрөл үүслийн орон. Ази тивдээ цар хүрээгээрээ хамгийн том Өвөр Монголын морин уралдааны талбарыг Хөххотод нэгэнт байгуулж дуусав. Өвөр Монголын морины тоо хэмжээ бүх улсын тэргүүнд жагсаж, Өвөр Монголын морины элементийн олон биет соёл, биеийн тамир, аялал жуулчлалын төслийн хөгжил бадрангуй байна… Адуун соёлын экспо нь Өвөр Монголын өвөрмөц онцлог бүхий соёл жуулчлалыг уялдуулан хөгжүүлэх замыг нээж, Өвөр Монголын экологийг нэн тэргүүнд бодолхийлсэн, экологийн цэвэр хөгжлөөр удирдамж болгосон чанар сайтай хөгжлийн нэгэн шинэ зам юм.
Амжилт гаргасан тэр өдөр цэцэг навчис дэлгэрэн мишээнэ. Адуун соёлын экспо Өвөр Монголын ард түмний агуу их хүчийг бадрааж, Өвөр Монголын Өөртөө Засах Орны бас нэгэн үзэсгэлэнт сайхан нэрийн хуудас болгосон байна. Өвөр Монгол орон монгол морины сүлд хийморийг онцгой бадруулж, бүх ажлаа амжилттай сайн гүйцэтгэн, эх улсын умардын үзэмжийн орноо нэн үзэсгэлэнт сайхан болгон бүтээн байгуулах болно.
Дараа жил дахин уулзахын ерөөл өргөе.
