Ши Жиньпин Диаз-Канельд баяр хүргэв
2021-04-20 15:55
Ши Жиньпин Диаз-Канель /Miguel Díaz-Canel Bermúdez/-ийг Кубын Коммунист намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар сонгогдсонд нь баяр хүргэв.
ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Диаз-Канельд цахилгаан илгээж, Кубын Коммунист Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар сонгогдсонд нь баяр хүргэжээ.
Ши Жиньпин баярын цахилгаандаа:
- Кубын Коммунист намын бүх улсын төлөөлөгчдийн VIII их хурлаар таныг Кубын Коммунист намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар сонгогдсоныг дуулаад баяртай байна. Миний бие ХКН-ын Төв Хорооны нэрийн өмнөөс, мөн өөрийн нэрийн өмнөөс танд болон танаар дамжуулж Кубын Коммунист намын төв хорооны шинэ ээлжийн бүх удирдлагад халуун баярын мэндчилгээ дэвшүүлье гэжээ.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх
