solongonews
Өндөр зэрэглэлийн эдийн засгийн жилийн ээлжит хурал болж байна
2019-12-12 19:52
Хятад улсад хамгийн өндөр зэрэглэлийн эдийн засгийн жилийн ээлжит хурал болж байна.

Төв хорооны эдийн засгийн ажлын хурал 12-р сарын 10-12-нд Бээжинд зохиогдож, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал үг хэлэв.

Хятад Төв хорооны эдийн засгийн ажлын хурал нь ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөлийн хуралдуулдаг хамгийн өндөр зэрэглэлийн эдийн засгийн хурал бөгөөд Хятадын ирэх нэг жилийн макро эдийн засгийн бодлогыг тодорхойлох нөлөө бүхий хурал хэмээн гаднынханд үнэлэгддэг.

Ирэх 2020 он Хятад улсын хувьд чухал нэгэн жил байх болно. Энэ онд Хятад улс дундаж чинээлэг нийгэм болон "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний эцсийн жил юм.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХТРТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл