
04 дүгээр сарын 28-ны үдээс хойш Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Германы ерөнхий сайд Меркель нар Хятад, Германы Засгийн газрын зургаа дахь удаагийн зөвлөлдөх уулзалтыг видео хэлбэрээр даргалсан байна.
Хоёр улсын Ерөнхий сайд нар гадаад харилцаа, эдийн засаг, худалдаа, хууль зүй, санхүү, аж үйлдвэр, зам тээвэр, боловсрол, шинжлэх ухаан, технологи, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, байгаль орчин, нийгмийн хамгаалал зэрэг 25 газрын дарга нарын ажлын тайланг сонсов .
Ли Кэчян:
- Хятад, Герман нь бүх талын стратегийн түнш, харилцан ашигтай хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааны гол өнгө аяс бөгөөд шууд ашиг хүртэгчид нь хоёр орны ард түмэн юм. Саяхан Ши Жиньпин дарга хатагтай Ерөнхий сайдтай утсаар ярилцаж, хоёр тал Хятад, Германы харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийг үргэлжлүүлэн ахиулах болно гэдгээ илэрхийлсан. Өнөөгийн олон улсын байдал ээдрээтэй, цар тахал газар авсаар байгаа бөгөөд протекционизм үргэлжилсээр байна. Цар тахал нь олон улсын хамтын нийгэмлэг хамтын ажиллагааны дуу хоолойг уриалж, эв нэгдлийн хүчийг харуулж байна. Хятад нь Германтай яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны ерөнхий чиглэлийг тууштай барихад бэлэн байна. Хоёр тал бие биенийхээ язгуур ашиг сонирхол, томоохон асуудалд хүндэтгэлтэй хандаж, ижил тэгш харилцаа, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх үндсэн дээр харилцан ойлголцож, итгэлцлээ нэмэгдүүлж, эргэлзээ, явцуу санал зөрөлдөөнийг шийдвэрлэж, хамтын ажиллагаанд анхаарлаа төвлөрүүлбэл,яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг цаашид жигд хөгжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлж, хоёр орны харилцааны урт хугацааны эрүүл, тогтвортой хөгжлийг хангах болно гэж хэллээ.
Меркель: - Ирэх жил Герман, Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. ХБНГУ нь Хятадтай харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хоёр орны харилцааны цаашдын хөгжлийг ахиулахад бэлэн байна гэжээ. Хоёр тал хоёр улсын "түргэн гарц" -ын үүрэг ролийг бүрэн дүүрэн гүйцэтгэж, боловсон хүчний солилцоог цэгцтэй явуулж, вакцин үйлдвэрлэх, харилцан хүлээн зөвшөөрөх чиглэлээр хамтын ажиллагааг ахиулахыг найдаж байна. Германы тал нээлттэй хамтын ажиллагааг дэмжиж, протекционизмыг эсэргүүцэж, санал зөрөлдөөнийг яриа хэлэлцээ, зөвлөлдөх замаар шийдвэрлэхийг дэмжиж байна. ЕХ, БНХАУ-ын хөрөнгө оруулалтын гэрээ нь ЕХ, Хятадын харилцаанд маш чухал ач холбогдолтой бөгөөд гэрээг эрт хүчин төгөлдөр болоход хоёр тал хамтран ажиллана гэж найдаж байна гэж илэрхийлэв.
Хятад, Германы Засгийн газрын зөвлөлдөх механизм нь 10 жилийн өмнө байгуулагдсанаасаа хойш Хятад, Германы хамтын ажиллагааг ахиулахад "супер хөдөлгүүр" үүрэг гүйцэтгэсэн гэж хоёр тал санал нэгтэй хүлээн зөвшөөрөв. Хоёр тал Хятад, Германы шинэ нэгэн ээлжийн санхүүгийн дээд түвшний яриа хэлэлцэл, зохих журмаар Хятад, Германы эрх зүйт төрийн тухай яриа хэлэлцлийг шинэ нэгэн ээлжийн уулзалтыг зохион байгуулахаар санал нэгтэй тохиролцжээ. Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, автомашины үйлдвэрлэл, өндөр технологи, шинэ эрчим хүч, дижитал эдийн засаг, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, илүү харилцан ашигтай хамтдаа хожихыг биелүүлэх болно.
