Ши Жиньпин дарга Төв Африкийн ерөнхийлөгчид баяр хүргэв
2021-01-23 21:53
Дарга Ши Жиньпин Төв Африкийн ерөнхийлөгчид баяр хүргэв.
Хятад улсын дарга Ши Жиньпин 01-р сарын 22-нд Фостен·Арканж Туадерад баярын цахилгаан илгээж, Төв Африкийн ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд нь баяр хүргэлээ.
Дарга Ши Жиньпин баярын цахилгаандаа: Сүүлийн жилүүдэд БНХАУ, Төв Африкийн бүгд найрамдах улсын харилцаа хөгжлийн сайн хандлагаа хадгалсаар байна. Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд миний бие ихээхэн ач холбогдол өгдөг. Ерөнхийлөгч Фостен·Арканж Туадератай хамтран зүтгэж, хоёр талын найрсаг хамтын ажиллагааны харилцааг улам илүү үр дүнтэй болгон, хоёр орон хоёр ард түмэнд үр өгөөж хүртээхэд бэлэн байна гэж тэмдэглэсэн байна.
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх
