”5.4”-ний хөдөлгөөний 100 жилийн ойн арга хэмжээ 04-р сарын 30-нд Бээжин хотод болж, ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин хэлсэн үгэндээ: - 100 жилийн өмнө Хятадын эх газарт, гадаад дотоодыг донсолгосон 05-р сарын 04-ний хөдөлгөөн үүссэн билээ. Энэ нь Хятадын орчин үеийн түүхэн дэх цаг үеийг заагласан чухал ач холбогдолтой үйл хэрэг юм гэжээ.

1919 оны 05-р сарын 04-нд Парисын энх тайвны хурлаар умардын цэргийн эрхтний Засгийн газар бууж өгч, ялагдал хүлээх үед Хятадын дэвшилтэт залуу сэхээтнүүд улс орноо хамгаалах аугаа их эх оронч хувьсгалыг эхлүүлснээр олон газрын ард түмэн идэвхтэй оролцон, Хятадын үндэстнүүдийг аюул заналхийллээс авран хамгаалсан билээ.

"5.4"-ний хөдөлгөөн Хятад улс хуучин ардчилсан хувьсгалаас шинэ ардчилсан хувьсгал руу шилжсэн эргэлт, орчин үеэс хойших Хятадын үндэстнүүдийн ард түмний үндэсний тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн түүхэн чухал бэлэг тэмдгийн ач холбогдолтой юм.



