
Колумбын Ерөнхийлөгч Дюкегийн урилгаар Хятад улсын дарга Ши Жиньпин Колумбын ард түмэнд хандан видеогоор үг хэлэв. Ши Жиньпин дарга:
- Дипломат харилцаа тогтоосноос хойших 41 жилийн хугацаанд Хятад, Колумбын харилцаа түүхт хөгжлийг бүтээсэн. Хятад улс Колумбын хувьд дэлхийн хоёр дахь том худалдааны түнш болж, Хятадын компаниуд мөн Колумбын олон салбарын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцсоор ирсэн. Хятад, Колумбын хүмүүнлэгийн солилцоо гайхалтай амжилтад хүрч, хоёр орны найрамдал ард түмний зүрх сэтгэлд хүрлээ.
Хоёр орны Засгийн газар болон ард түмний хамтын хүчин зүтгэлээр цар тахлын эсрэг тэмцэл зэрэг олон салбарын найрсаг хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, түүхийн шинэ гараанд Хятад, Колумбын найрсаг хамтын ажиллагааг шинэ амжилтад хүргэж, хоёр ард түмэнд ашиг шимийг нь хүртээхийг хүсэж байна гэсэн байна.
Тухайн өдөр бусад нутагт ажиллаж байсан Колумбын ерөнхийлөгч тусгай ёслол зохион байгуулж, Ши Жиньпин даргын илтгэлийг улс даяар цацсан бөгөөд Хятад улстай хамтран хоёр орны харилцааг үргэлжлэн гүнзгийрүүлнэ гэдгээ илэрхийллээ.
