БНХАУ-ын дарга Ши Жиньпин 01-р сарын 27-ны өдөр Хелен Фостер Сноу сангийн ерөнхийлөгч Адам Фостерт хариу захидал илгээсэн байна.
Ши Жиньпин онцлохдоо "Сноу хатагтайн хамт Хятадын Гүн Хэ хөдөлгөөнийг идэвхтэй дэмжиж, Шандан Пэйли сургуулийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.Сноу хос зэрэг олон улсын анд нөхдийн Хятадын хувьсгал, бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмрийг Хятадын ард түмэн үргэлж санаж, ХКН, Хятадын ард түмэн хоорондын нөхөрлөлийг нандигнаж явна. Хелен Фостер Сноугийн гэр бүлийн Хятад, Америкийн харилцааны хөгжилд оруулсан эерэг хувь нэмрийг би өндрөөр үнэлж байна" гэжээ.
Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ "Миний бие болон Хелен Фостер Сноу сангийн хамт олноор үлгэр жишээ болгож, Хятад, Америкийн ард түмний найрамдал, хамтын ажиллагаанд шинэ хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна" гэжээ.
Фостер Ши Жиньпин даргад захидал илгээж, хатагтай Сноугийн Америк, Хятадын ард түмний найрамдалд оруулсан хувь нэмрийг дүгнэж, хатагтай Сноугийн Америк, Хятадын ард түмний солилцоо, найрсаг хамтын ажиллагааг үргэлжлэн ахиулж, хоёр орны ард түмний харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах болно гэсэн байна.
