solongonews
Ши Жиньпин дарга Зимбабвегийн Ерөнхийлөгч Мнангагувад эмгэнэлийн цахилгаан илгээв
2019-09-09 09:59
Дарга Ши Жиньпин Зимбабвегийн Ерөнхийлөгч Мнангагувад эмгэнэлийн цахилгаан илгээв.

    Хятад улсын дарга Ши Жиньпин Зимбабвегийн Ерөнхийлөгч асан Роберт Мугабе таалал төгссөнтэй холбогдуулан Зимбабвегийн Ерөнхийлөгч Мнангагувад 09 дүгээр сарын 07-ны өдөр эмгэнэлийн цахилгаан илгээсэн байна. Ши Жиньпин дарга Хятадын Засгийн газар, ард түмэн болон хувийн нэрийн өмнөөс Ерөнхийлөгч асан Мугабегийн нас барсанд гүнээ эмгэнэл илэрхийлж, Зимбабвегийн Засгийн газар, ард түмэн болон ноён Мугабегийн төрөл төрөгсөдтөй уй гашуудлыг нь хуваалцаж буйгаа илэрхийлэв.

Дарга Ши Жиньпин:

- Ноён Мугабе бол Зимбабве ба Африк тивийн шалгарсан улс төрч, үндэстний эрх чөлөөний хөдөлгөөний гарамгай удирдагч юм. Амьд сэрүүн байхдаа олон удаа Хятад улсад айлчилж, Хятад Зимбабве, Хятад, Африкийн найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан юм. Түүний таалал төгссөн нь Зимбабвегийн ард түмний хувьд асар их хохирол төдийгүй Хятадын ард түмэн хуучин анд, сайн найзаа алдсан байна. Хятадын тал Хятад-Зимбабвегийн ахан дүүсийн уламжлалт найрамдлыг эрхэмлэн дээдэлж, Зимбабвегийн Засгийн газар, ард түмэнтэй хамтдаа хоёр талын олон салбарын хамтын ажиллагааг үргэлжлэн өргөжүүлэн гүнзгийрүүлж, Хятад-Зимбабвегийн иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг байнга урагш хөгжлийг дэмжихэд бэлэн байна гэсэн байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл