solongonews
Ши Жиньпин: Хүслийн төслийг сайн хийх хэрэгтэй
2019-11-20 19:47
Ши Жиньпин: Хүслийн төслийг сайн хийх хэрэгтэй.

Энэ жил хүслийн төсөл хэрэгжсэн 30 жилийн ой тохиож байгаа болно. Үүнийг тохиолдуулан ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хүслийн төсөлд хүсэл тавилаа.

Тэрээр: - ХКН-ын намын удирдлага дор хүслийн төсөл хэрэгжсэн 30 жилийн хугацаанд сургалтын зорилтод анхаарлаа хандуулж, багшийг хүндэтгэж сурган хүмүүжлийг чухалчлах уламжлалыг үндэслэж, нийгмийн шинэ тогтцыг бүтээж, харилцан туслах болон уламжлах гүүрийг босгож, түг түмэн ядуу буурай айл өрхийн хүүхэд багачууд сургуульд сурах хүсэл мөрөөдлийг хэрэгжүүлж, улсын бүтээн байгуулалтын тулгуур хүч болгосон байна. Хүслийн төсөл нь ядуурлаас ангижруулах бодлогод хүч нэмж, сурган хүмүүжлийн хөгжлийг ахиулж, хүүхдийн өсөлт бойжилтод нөлөөлж, нийгмийн хэв журмыг хөтлөн дагуулах зэрэг талд чухал нөлөө үзүүлсэн гэжээ.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл