ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин энэ сарын 06-ны өдөр буюу өнөөдөр Шямэнь их сургууль байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан баярын захидал илгээж, багш ажилчид, оюутнууд, хилийн дотоод, гадаадад буй төгсөгчдөд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ.
Ши Жиньпин захидалдаа:
- Шямэнь их сургууль бол нэр хүндтэй уламжлал бүхий их сургууль юм. Сургууль байгуулагдсан 100 жилийн хугацаанд тус сургууль эх оронч Хятадын харьяат удирдагч, ноён Чэнь Жягэн /Тан Ках Ки буюу Tan Kah Kee/-ий сургууль байгуулах анхны үзэл баримтлалыг баримталж, "Эх оронч үзэл, хувьсгал, бие даан хүчирхэгжих, шинжлэх ухаан" гэсэн сургуулийн шилдэг үзэл суртлыг төлөвшүүлэн, улс орны хөгжил цэцэглэлт, ард түмний аз жаргал, Хятадын соёлыг гадаадад түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулахаар олон тооны шилдэг боловсон хүчнийг хүмүүжүүлсэн юм.
- Манай улс орчин үеийн социалист орныг бүх талаар бүтээн байгуулах шинэ аянд гарлаа. Шямэнь их сургууль нь намын боловсролын бодлогыг бүрэн хэрэгжүүлж, нам, улс орны төлөө авьяаслаг боловсон хүчнийг олноор хүмүүжүүлж, дэлхийн жишигт нийцсэн тэргүүн зэрэглэлийн их сургуулийг байгуулан, орчин үеийн социалист орныг бүх талаар бүтээн байгуулах, Хятадын үндэстний агуу их сэргэн мандлыг биелүүлэх Хятадын мөрөөдөлд илүү их, шинэ хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.
