solongonews
Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахын төлөө хамтран зүтгэх ёстой
2021-09-10 11:14
Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахын төлөө хамтран зүтгэх ёстой.

Хятад улсын дарга Ши Жиньпин 09-ний орой видео хэлбэрээр БРИКС-ийн орнуудын удирдагчдын 13 дахь уулзалтад оролцлоо.

Ши Жиньпин онцлохдоо "Өнөөг хүртэл Хятад улс 100 гаруй улс орон, олон улсын байгууллагад 1 тэрбум гаруй тун вакцин, нөөцийн уусмал нийлүүлсэн бөгөөд энэ жилдээ багтаагаад гадаадад 2 тэрбум тун вакцин хангахыг хичээх болно. "Ковид-19"-ийн вакциныг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд 100 сая ам.доллар хандивласны үндсэн дээр Хятад улс энэ жилдээ хөгжиж буй орнуудад дахин 100 сая тун вакциныг үнэ төлбөргүй хандивлахаа миний бие зарлаж байна" гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ "БРИКС-ын орнуудын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулахын тулд Хятадын тал БРИКС-ын орнуудын аж үйлдвэрийн цахим сүлжээ болон дижитал үйлдвэрлэлийн хөгжлийн форум, БРИКС-ын орнуудын цаг уурын дээд уулзалт, тогтвортой хөгжлийн их өгөгдлийн форум, БРИКС-ын орнуудын засаглалын хэлцэл, хүмүүнлэгийн форум, хэвлэл мэдээллийн сургалт дамжаа, мэргэжлийн боловсролын холбоо жич тэмцээн форум зохион байгуулахыг санаачилж байна" гэжээ.

Тэрээр мөн "Ковид-19-ийн цар тахал дэлхий нийтэд газар авсаар байгаа одоогийн нөхцөлд дэлхийн эдийн засгийн сэргэлт мөн хүндрэлтэй, олон улсын дэг журмын өөрчлөлт мөн гүнзгий ээдрээтэй байсаар юм. Өрсөлдөөн сорилтын өмнө БРИКС-ын орнууд үүрэг хариуцлагаа ухамсарлан, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж, эв санаагаа нэгтгэн цар тахлын эсрэг тэмцэн, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахын төлөө хамтран зүтгэх ёстой" гэжээ. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл