solongonews
Агуу их сэргэн мандалд хүргэх түүхэн эргэлт
2021-05-10 21:25
БНХАУ-ын нийт ард түмэнд үүрд үл мартагдах нэгэн өдөр болох 1937 оны 07-р сарын 07-ний өдөр Японы эзэрхэг түрэмгийтэн Лү Гөү Чяо гүүрийн үйл явдлыг үйлдэж, Хятад улсыг түрэмгийлэх дайныг үүсгэхийн улмаас БНХАУ-ыг устгах оролдлого хийж эхэлсэн байдаг.

     БНХАУ-ын нийт ард түмэнд үүрд үл мартагдах нэгэн өдөр болох 1937 оны 07-р сарын 07-ний өдөр Японы эзэрхэг түрэмгийтэн Лү Гөү Чяо гүүрийн үйл явдлыг үйлдэж, Хятад улсыг түрэмгийлэх дайныг үүсгэхийн улмаас БНХАУ-ыг устгах оролдлого хийж эхэлсэн байдаг.

БНХАУ-ын ард түмэнд үүрд үл мартагдах бас нэгэн өдөр болох 1945 оны 08-р сарын 15-ны өдөр Японы эзэрхэг түрэмгийтэн тус удаагийн дайнд нөхцөлгүйгээр бууж өгөхийг зарласан юм.

    Японы эсрэг тэмцэлд Хятадын үе үеийн олон хөвгүүд охид улс гүрний оршин тогтнол, үндэстний сэргэн мандал, шударга ёсны төлөө эрс тэмцэж, 35 сая гаруй цэрэг ардын алтан амиар Японы эсрэг тэмцлийн дайны ялалтыг байгуулж чадсан юм. Үүгээр шударга ёс, энх тайван заавал ялж, эцэстээ ард түмэн заавал ялна гэх аугаа их үнэн ёсыг дэлгэн харуулсан байдаг. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин:

- Энэхүү агуу их ялалт бол Хятадын олон үндэстний ард түмний ойрхи үеэс хойш гүн хямралд орсноос агуу их сэргэн мандалд хүрэх түүхийн эргэлт юм. Түүнчлэн дэлхийн дайны эсрэг тэмцлийн ялалт байгуулсан чухал нэгэн хэсэг мөн төдийгүй, БНХАУ-ын ард түмний ялалт, цаашид дэлхийн ард түмний ялалт юм гэж өгүүлсэн байна.

                        Японы эсрэг тэмцлийн дайны ялалт бол Хятад улсын хөвгүүд, охидын үнэн алдар

Бууны сумны нүхтэй Ваньпин хотын хананы дэргэд Хятад улсын ард түмний Японы эсрэг тэмцлийн дайны дурсгалын ордон дахь түүхийн үзмэрийн хажууд Хятад улсын ард түмний Японы эсрэг тэмцлийн дайны дурсгалын баримлын цэцэрлэгт хүрээлэнгээр аялагчдын дундаас нэг нь:

- Тухайн үед яг эндээс Хятадын олон үндэстний түг түмэн охид, хөвгүүд сэтгэл нэгдэж баатарлаг тэмцсэн юм байна гэж хүүдээ сэтгэл догдлон ярьж байлаа.

Лү Гөү Чяо гүүр бол Бээжингийн баруун өмнөд хэсэгт орших Юүн Дин голд байрладаг. Японы эзэрхэг түрэмгийтний Хятад улсыг мөхөөж сөнөөхөөр оролдсон зэрлэг санааг харуулна. Улмаар Хятадын олон үндэстний ард түмэн хүч сэтгэлээ нэгтгэж хамтдаа эсэргүүцсэн бат чанга эрч хүчийг харуулж байдаг. 1937 оны 07-р сарын 07-ний өдөр Японы эзэрхэг түрэмгийтэн Лү Гөү Чяо гүүрийн эрэг дэх Хятадын гарнизонд халдлага үйлдэж, Ваньпин шянийг буудсанаар Лү Гөү Чяо гүүрийн үйл явдлыг үүсгэсэн байна. Хятадын гарнизоны 29-р арми даруйхан шуурхай эсэргүүцэл үзүүлсэн байна. Лү Гөү Чяо гүүрийн үйл явдал нь Хятадын бүх үндэстний Японыг эсэргүүцэх дайны эхлэл болсон юм. Ингэснээр дэлхийн фашистын эсрэг дайны дорнодахин дахь гол тулалдааны талбарыг нээсэн байна.

Лү Гөү Чяо гүүрийн үйл явдал үүссэний хоёр дах өдөр ХКН-ын “Бээжин, Тянжинь аюулд тулгарсан, Хятадын олон үндэстэн хүнд хэцүү байдалд орсон, нийт  үндэстнүүд хамтдаа эсэргүүцэн тэмцэх нь сая бидний гарах зам болой” гэсэн уриа нь нийгмийн өргөн цар хүрээнд халуунаар хүлээн зөвшөөрөгдсөн байна. ХКН-ын дэмжлэгээр ХКН ба гоминдан хоорондын хоёр дахь удаагийн хамтын ажиллагааны харилцааг албан ёсоор тогтоосон байна. Тэр цагаас хойш БНХАУ-ын олон үндэстний хөвгүүд, охид дайны гал түймрийн эсрэг хамтдаа эсэргүүцэн тэмцэл хийжээ. Үүнтэй холбоотой үүх түүхийг ярих бүрт Хятадын ард түмний Японы эсрэг тэмцлийн дайны дурсгалын ордны дарга Лө Чүнькан:

- Үндэстний нэгдмэл фронтын дайчлалын дагуу мөн тэмцэлд хүч нэгтгэхээр Хятадын бүх нам, нийгмийн бүх давхарга, ажилчид, тариачид, цэрэг, худалдаачин ба гадаадад байгаа Хятадын бүх хөвгүүд, охид амь насаа алдахаас буцахгүй улс үндэстнээ гал усны гаслан зовлонгоос салгах, мөхөл сэхлийн тэмцэл хийсэн байдаг гэж сэтгэл догдлон ярьлаа. 

Лү Гөү Чяо гүүрийн үйл явдал үүссэний дараа Японы эзэрхэг түрэмгийтэн их хүчээр цэрэг нэмж, Хятад улсыг хэдхэн сарын хугацаанд устгахаар төлөвлөсөн байна. Гэвч Хятадын олон үндэстний ард түмэн үүний эсрэг тэмцэл хийх аварга том хүч бүрдүүлсэн байдаг. 1938 оны 10-р сард Японы эзэрхэг түрэмгийтэн Гуан Жөү, Ү Ханыг эзэлсний дараа том хэмжээний стратегийн довтолгоо хийх боломжгүй байсан тул Японыг эсэргүүцэх дайн стратегийн мухардалд орсон байдал гарчээ. 1943 онд наймдугаар замын цэрэг Вэй Нань, Линь Наны дайны дараа Хятад улсын Японы эсрэг стратегийн сөрөг довтолгооны эхлэлийг бий болгосон. Энэ байдал нь Японы эзэрхэг түрэмгийтэн нөхцөлгүй бууж өгөхөө зарлах хүтэл үргэлжилсэн байна. Их занзуны Жан Юүнь Игийн ач, Бээжингийн шинэ дөрөвдүгээр армийн судалгааны зөвлөлийн дарга Жан Шяолүн:

- Японы эсрэг тэмцлийн дайны ялалт нь ойрхи үеэс хойших үндэстний доромжлолын түүхийг туйлбартай эцэслүүлсэн. Хятадын олон үндэстний хөвгүүд, охид хатуу бэрхшээлийг даван туулж, эрс тэмцлээр томоохон үрэгдэл золиос гарган байж эцсийн ялалтыг олж, үндэстнээ чөлөөлж чадсан. Энэхүү тэмцлийн явцад ХКН гол тулгуурын үүрэг гүйцэтгэсэн байдаг гэж ярьлаа.  

                                  ХКН бол нийт үндэстэн ард түмний эсэргүүцлийн дайны гол тулгуур мөн

 1937 оны 11-р сард Японы арми Тай Юанийг эзэлсэн нөхцөл байдалд гоминдангийн арми өмнө зүгт том алхмаар ухарсан бол наймдугаар замын арми эсрэг чиглэлд дайсны эзэлсэн газар нутаг руу чиглэсэн байна. Үүнээс хойш ХКН нь Японыг эсэргүүцэх ардчилсан сууриныг нэг нэгээр нь байгуулж, дайсны ар тал дахь талбарыг өргөн цар хүрээнд байгуулсан байна. Хятадын нийгэм, шинжлэх ухааны академийн хүрээлэнгийн ойрхи үеийн түүх судалгааны газрын судлаач Ван Жяньлан:

- ХКН Японы эсрэг тэмцлийн тэргүүн эгнээнд ямагт тэмцэж, Хятадын олон үндэстнээ аврах хүсэл зоригийг дайчилж чадсан. Японыг эсэргүүцэх хүнд хэцүү дайны дунд ХКН-ын гол тулгуур зүтгэл нь дайны ялалт байгуулах зангилаа болсон юм гэж хэллээ.

Лү Гөү Чяо гүүрийн үйл явдал үүссэний дараа Хятадын олон үндэстэн хамгийн хүнд хэцүү байдалд орсон нөхцөлд ямар нэгэн улс төрийн хүч бүх иргэдийг манлайлан дайчилж, стратегийн зөв бодлого хэрэгжүүлэн, японы эзэрхэг түрэмгийтэнтэй туйлбартай тэмцэл хийх бол? ХКН энэ бүхнийг хйиж чадсан байна. 1937 оны 08-р сарын Лө Чуаны хурал дээр ХКН нь Японы эсрэг тэмцэж, улс орноо аврах арван хөтөлбөр гаргаж, бүх талаар Японыг эсэргүүцэх шугамыг хэрэгжүүлсэн байна. 1938 оны 05-р сард Мао Зэдун “Үргэлжилсэн дайны тухай” өгүүлэл нийтэлж “Улс мөхөх онол” ба “Түргэн ялах онол” гэх буруу ташаа үзлийг ноцоосон төдийгүй, дайны эхний үе шатанд ирээдүйн стратегийн өндөрлөгөөс дайны чиг хандлага ба бүх явцыг тодруулж, Японыг эсэргүүцэх дайны ялалт байгуулах зөв замыг чиглүүлсэн байна.

ХКН-ын гол тулгуур үзүүлэх ач үйлдэл нь Японы эсрэг тэмцлийн үндэстний нэгдмэл фронтыг удирдан байгуулах, хамгаалах зэргийг идэвхтэй хэрэгжүүлж, нийт үндэстнийг эв нэгтгэн, дайны эсрэг эрч хүчтэй тэмцэл хийх бат чанга улс төрийн гол цөм болсон байна. 1941 оны 01-р сарын 06-ны өдрийн Вань Наны үйл хэрэг үүссэний дараа ХКН үндэстний оршин тогтнолоор гол болгож, үндэстний нэгдмэл фронтыг ямагт хамгаалан бэхжүүлэх, хөгжүүлэхээр хичээн зүтгэсээр ирсэн юм.     - Японы эсрэг дайны байдлыг ажиглахуйд ХКН нь Японы эсрэг дайны үндэстний нэгдмэл фронтыг баримталсаар ирсний дүнд сая дайны эв нэгдлийн хүчийг хадгалж чадсан байна гэж Шян Тань Их Сургуулийн Марксын үзлийн дээд сургуулийн профессор Ли Иүшинь хэлсэн юм.

1938 оны 12-р сард Япон “Эх газрын захилга 241 тоот” нийтлэлд Япон түрэмгийлэгчдийн армийн чухал хүчин наймдугаар замын арми, шинэ дөрөвдүгээр арми ба дайны эсрэг тэмцлийн ар талын суурин газрыг довтлох болно гэсэн байна. Ингээд ХКН-ын Японы эсрэг тэмцлийн зэвсэгт хүчнээр гол болгосон  партизаны дайн нь Японыг эсэргүүцэх дайнд зонхилж байна. Ян Ань дахь АНУ-ын цэргийн судалгааны хэсгээс “ХКН-ын удирдсан Японыг эсэргүүцэх дайн нь эрч хүчтэй бөгөөд амин хүчтэй байдаг” гэсэн байна. ХКН-ын удирдсан Японыг эсэргүүцэх зэвсэгт хүчин нь 60 хувийн Японы эзэрхэг түрэмгийтэн, 95 хувийн хуурамч армийг тус тус устгасан юм. Японыг эсэргүүцэх суурин газрын 6 сая гаруй ард иргэд амиа алдсан байна.

Японыг эсэргүүцсэн агуу их үзэл хэзээд Хятадын ард түмэнд бэрхшээлийг даван туулах урам зоригийг бадрааж байдаг

- Дэлхийн мандал бууралтын хувьд хүн бүр үүрэг хариуцлагаа хүлээх эх оронч үзэл, үрэгдэхээс буцахгүй эрс чанга үндэстний үзэл санаа, хүчирхийллээс сүрдэхгүй эцэст нь тултал байлдах баатарлаг зориг, итгэл төгөлдөр эцсийн ялалт байуулах тэсвэр тэвчээрээр ялсан. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын ард түмний Японы эсрэг тэмцлийн дайн, мөн дэлхийн фашистын дайны эсрэг ялалт байгуулсан 75 жилийн ойн үеэр:  

 - Шинэ эрин цагт Японыг эсэргүүцсэн агуу их үзэл баримтлалыг уламжлан бадруулж, Хятадын олон үндэстний агуу их сэргэн мандлыг биелүүлэхээр мэрийн чармайх хэрэгтэй гэж хэллээ. Японыг эсэргүүцэх дайнаас төрсөн агуу их үзэл баримтлал бол Хятадын ард түмний оюун санааны ховор нандин эд хөрөнгө. Хятадын ард түмний аливаа саад тотгорыг даван туулахад үүрд түлхэх хүч болж, Хятадын олон үндэстний агуу их сэргэн мандлыг биелүүлэхэд чармайн зүтгэх болно.

Хятадын ард түмний Японы эсрэг тэмцлийн дайны дурсгалын ордонд зэвэрч элтэрсэн дайны хутга хүмүүсийн анхаарлыг татна.

- Японыг эсэргүүцэх дайны үед Хятадын арми хүчирхэг дайснаас өчүүхэн ч сүрдэхгүй, хутга барьж эрс тэмцсэн үзэл санаа нь бишрүүштэй гэж тайлбарлагч ярьж байлаа. Наймдугаар замын армийн хэрэглэж асан бичиг материал, буу зэвсэг, шинэ дөрөвдүгээр армийн цэргийн өмсөж байсан шаахай гутал, аяга, хурааж авсан Япон цэргийн зэвсэг тоноглолууд, ХКН-ын Японыг эсэргүүцэх суурин байгуулах үеийн зураг төслүүд, Хятадын Японыг эсэргүүцэх дайн нь дэлхий фашистын эсрэг дайнд оруулсан хувь нэмрийн зэрэг нэг нэг соёлын дургалын зүйлс Японыг эсэргүүцсэн агуу их үзэл баримтлал хүмүүст ид хүчийг төрүүлнэ.

 Японыг эсэргүүцсэн агуу их үзэл баримтлалыг уламжлах нь ирээдүйг улам сайн сайхан цогцлоохын төлөө аж. Хятадын ард түмний Японыг эсэргүүцсэн дайны дурсгалын ордноос дөнгөж гарч ирсэн Бээжин хотын иргэн Жү авхай:

- Өнөөдөр охиноо дагуулж Японыг эсэргүүцсэн түүхийг суралцан таниулж, үрэгдсэн хүмүүсээ дурсаж байгаа бөгөөд бидний өнөөдрийн зол жаргалант амьдралын харгуй тийм хялбар ирээгүй. Сайтар суралцаж, эх улсдаа өөрийнхөө хувь нэмрийг оруулах хэрэгтэй гэж охиндоо сургаж байна гэж ярьлаа.

 Японы эсрэг тэмцлийн дайны дурсгалын ордон нь ургах нарны доор төв чанга бөгөөд өндөр сүрлэг босч, өмнө талд нь байрлах талбай дээр таван одтой улаан далбаа өндрөөс өндөрт намирах нь онцгой тодхон.

Зохиогч: ЛИҮ ШЮЭ, ГЭ ЛЯНЛЯН, ЛЯН ЮИ
Найруулагч: ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж : Ардын өдрийн сонинь
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл