solongonews
Ши Жиньпин Кагаме нар харилцан баярын цахилгаан илгээв
2021-11-12 17:12
Ши Жиньпин Руандагийн ерөнхийлөгч Кагаме нар харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орны дипломат харилцааны 50 жилийн ойн мэнд хүргэжээ.

Хятад улсын дарга Ши Жиньпин Руандагийн ерөнхийлөгч Кагаме нар 11-р сарын 12-нд харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орны дипломат харилцааны 50 жилийн ойн мэнд хүргэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, дипломат харилцаа тогтоосны хагас зууны турш Хятад, Руандагийн харилцаа эрүүл тогтвортой хөгжиж, уламжлалт найрамдал улам бүр бэхжиж байна. Ойрын жилүүдэд хоёр орны найрсаг хамтын ажиллагаа эерэг хөгжлийн эрч хүчээ хадгалж, олон салбар дахь солилцоо өдөр ирэх тусам гүнзгийрч, хоёр орны иргэдийн амьдрал сайжирч байна. Цар тахал гарснаас хойш Хятад, Руанда харилцан туслан, халдварын эсрэг хамтдаа тэмцэж, зовлон жаргалаа хамтатгасан ах дүүсийн найрамдлыг харуулсан юм гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо, миний бие Хятад, Руандагийн харилцааны хөгжлийг чухалчлан үзэж, ерөнхийлөг тантай хамт хүчин зүтгэн, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болон Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын ээлжит хурлыг тохиолдуулан улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлэн, "Бүс ба зам" санаачилга зэрэг олон салбарын хамтын ажиллагааг чангатган, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны харилцааг тасралтгүй хөгжүүлэн, хоёр орон болон хоёр орны иргэдэд үр өгөөжөө хүртээхэд бэлэн байна гэжээ.

 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл