БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 25-нд Ардын их хурлын ордонд Хятад улсад айлчилж буй Угандагийн ерөнхийлөгч Йовери Кагута Мусевенитай хэлэлцээр хийсэн байна. Хятад-Угандагийн харилцааг бүх талын хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа болгон дээшлүүлэхийг хоёр орны төрийн тэргүүн санал нэгтэй зөвшөөрчээ. Хэлэлцээрийн дараа хоёр орны төрийн тэргүүн хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд оролцлоо.
Сүүлийн жилүүдэд дарга Ши Жиньпин Ерөнхийлөгч Мусевенитай 6 удаа уулзаж, хоёр орны харилцааг хөгжүүлэх асуудлаар нийтлэг ойлголтод хүрсэн юм. Энэ удаа Бээжин хотод дахин уулзаж байгаад Ши Жиньпин дарга юуны өмнө Мусевенид баярлаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр Африкийн нэр хүндэт улс төрчийн хувиар Хятад-Угандагийн харилцаа, Хятад-Африкийн харилцааг хөгжүүлэхэд үзүүлсэн чухал хувь нэмэрт талархаж байгаагаа илэрхийлсэн байна.
Ши Жиньпин дарга Угандагийн Ерөнхийлөгчтэй хэлэлцээр хийв
2019-06-26 17:32
Дарга Ши Жиньпин Угандагийн Ерөнхийлөгчтэй хэлэлцээр хийлээ
Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
