solongonews
Ли Жаньшү Египетийн Төлөөлөгчдийн танхимын дарга Жабалитэй хэлэлцээ хийв
2021-04-22 11:08
Ли Жаньшү Египетийн Төлөөлөгчдийн танхимын дарга Жабалитэй хэлэлцээ хийв

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшү энэ сарын 20-ны өдөр Бээжингийн Ардын их хурлын танхимд Египетийн Төлөөлөгчдийн танхимын дарга Жабалитэй видео хэлбэрээр хэлэлцээ хийсэн байна.

Ли Жаньшү хэлэхдээ, Хятад Египетийн найрамдал олон жилийн түүхтэй. Египет нь БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон Араб, Африкийн анхны улс юм. Дипломат харилцаа тогтоосноос хойш 65 жилийн хугацаанд хоёр орны харилцаа олон улсын янз бүрийн эргэлтийн сорилтыг даван туулж, эрүүл тогтвортой хөгжлийг үргэлж хадгалсаар ирсэн бөгөөд Хятад Араб, Хятад Африкийн эв нэгдэл, хамтын ажиллагаа, харилцан ашигтай хамтдаа хожих үлгэр жишээ болсоор ирсэн. Сүүлийн жилүүдэд Ши Жиньпин дарга, Ерөнхийлөгч Сиси нар ойр дотно солилцоогоо үргэлжлүүлж, Хятад Египетийн харилцааг өндөр түвшинд, хурдацтай хөгжихөд хамтдаа удирдаж ирсэн. Хятад улс Египетийг Хятадын дипломат харилцааны чухал байр сууринд тавьж, Хятад, Египетийн харилцааг стратегийн болон урт хугацааны үүднээс авч ирсээр ирсэн. Хятад улс Египеттэй хамтран хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал зөвшилцлийг чин сэтгэлээсээ хэрэгжүүлж, уламжлалт найрамдал, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятад Египетийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд бэлэн байна гэв.

Ли Жаньшү цохон тэмдэглэхдээ, Хятад, Египт улс нь хөгжиж буй орнууд бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагаа, зохицуулалтыг бэхжүүлэн, бие биенийхээ үндсэн ашиг сонирхол, чухал асуудлуудтай холбогдуулан харилцан дэмжиж, дэлхийн олон талт ба эдийн засгийн даяаршлыг ахиулан, хөгжиж буй орнуудын нийтлэг ашиг сонирхолыг хамгаалах ёстой. Египт нь Хятад Африк, Хятад Арабын хамтын ажиллагааны механизмын чухал гишүүн бөгөөд харилцан бие биенээ дэмжиж, “Бүс ба зам”-ыг хамтдаа бүтээн байгуулан, эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулах зэрэг талаар хамтран ажиллаж, Хятад Африк, Хятад Арабын харилцаа, хамтын ажиллагааг нэг алхам хөгжүүлэх ёстой гэлээ.

Жабали хэлэхдээ, Египет Хятад улс нь хоёулаа дэлхийн эртний соёл иргэншил улс бөгөөд хоёр орны харилцаа ойр дотно байдаг. Египт улс "Нэг Хятад" бодлогыг тууштай баримталдаг. Хятадын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэнд хүргэе. "Бүс ба Зам" -ын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, илүү үр дүнд хүрэхэд бэлэн байна. Хятад улс тахлын эсрэг тэмцэлд асар их амжилтанд хүрсэн бөгөөд тахлын эсрэг хоёр тал хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсч байна. Хууль тогтоох байгууллагын бүхий л түвшний харилцан солилцоог өргөжүүлж, Египет, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн тасралтгүй хөгжлийг ахиулахын найдаж байна гэв.

 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл