2021 оны 05-р сарын 28-ны өглөөний 03:02 минутад Хятадын Шинжлэх Ухааны Академийн Хэфэй хотын Материал судлалын хүрээлэнд буй том дэлгэц дээрх тоо 100 секундийг давах тэр мөчид бүх хүмүүс босож зогсон баяр хүргэв. "Хиймэл нар" гэгддэг “Experimental Advanced Superconducting Tokamak” буюу “EAST” нь 120 сая цельс градуст 101 секунд ажиллаж, дэлхийн анхны дээд амжилтыг тав дахин сунгасан юм.
"Хиймэл нар" нь орчин үеийн Хятадын агуу шинэчлэлийг харуулж байгаа юм. Том улсын статусыг тогтоох "Хоёр бөмбөг ба нэг хиймэл дагуул" буюу “Two bombs and one satellite”, эрлийзжүүлсэн будаанаас хүнсний аюулгүй байдлын чадавхыг дээшлүүлсэн, хүн ачиж сансарт нисэх мөрөөдөлдөө биелүүлсэн, хурдны галт тэрэг, 5G, суперкомпьютерийн шинэ тэмдэглэлийг үүдсэн.
Хятадын Коммунист Намын хүчтэй удирдлага дор Хятад улсын шинжлэх ухаан, технологийн ажил нь аажмаар хөгжин түүхт чанартай үсрэлт гарч түүхт чанартай амжилтад хүрсэн.
Шинжлэх ухаан, технологи нь нам, ард түмний үйл хэрэгт стратегийн маш чухал байр суурьтай
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хятадын Шинжлэх Ухааны Академийн академичдын 20-р хурал, Хятадын Инженерийн Академийн 15 дахь академичийн хурал, Хятадын Шинжлэх ухаан технологийн нийгэмлэгийн Бүх Хятадын төлөөлөгчдийн 10-р их хурал дээр онцлон тэмдэглэхдээ:
- Хувьсгал, бүтээн байгуулалт, шинэчлэлийн түүхэн үе бүрт манай нам шинжлэх ухаан, технологийн ажилд илүү анхаарал хандуулдаг.
Түүхэн алхаа сонирхолтой бөгөөд хүчтэй. Хувьсгалын үед сэхээтнүүдийн ажилд илүү анхаарал хандуулдаг байснаас эхлээд БНХАУ байгуулагдсаны дараа "Шинжлэх ухаан руу цэрэглэх" гэсэн уриалгыг дэвшүүлсэн, өөрчлөлт нээлтийн үед "Шинжлэх ухаан, технологи нь анхдагч үйлдвэрлэх хүч юм" гэсэн дүгнэлтийг дурдан гаргасан. Энэ хүртэл: Шинэ эрин зуунд мэдлэгийн инновацийн төсөл, шинжлэх ухаан, боловсролоор улсаа хүчирхэгжүүлэх стратеги, авьяас чадвараар улсаа бэхжүүлэх стратегийг гүнзгий хэрэгжүүлж, үндэсний инновацийн системийг тасралтгүй сайжруулж, шинэлэг улс орныг байгуулсан байна. БНХАУ-ын Коммунист Намын 18-р их хурлын дараа инноваци бол анхны хөдөлгөгч хүч, инновацид суурилсан хөгжлийн стратегийг цогцоор нь хэрэгжүүлэх санал, Шинжлэх ухаан, технологийн дэлхийн хүчийг бий болгохыг дурдан гаргаж, Шинжлэх ухаан, технологи нь нам, ард түмний үйл хэрэгт стратегийн маш чухал байр суурьтай бөгөөд маш чухал стратегийн үүрэг гүйцэтгэж ирсэн.
Намын Төв Хороо Хятадын Коммунист Намын 19-р их хурлаас хойш олон улсын шинжлэх ухаан, технологийн инновацийн өрсөлдөөнд цогц дүн шинжилгээ хийж, гадаад, дотоодын хөгжлийн нөхцөл байдлыг гүнзгий судалж, тулгарч буй тулгамдсан асуудал, сорилтод хандуулан, Шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийг улс орны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үндсэн цөмд байрлуулан, Шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн ажлыг цогцоор төлөвлөхийг баримтална. Намын Төв Хорооны хүчтэй удирдлага дор БНХАУ-ын шинжлэх ухаан, технологийн салбар, нийгмийн бүхий л салбарын хамтын хүчин чармайлтаар Хятад улсын шинжлэх ухаан, технологийн хүч чадал тоон хуримтлалаас чанарын үсрэлт, өчүүхэн амжилтаас системийн чадавхыг сайжруулсан, шинжлэх ухаан, технологийн шинэчлэл нь түүхэн шинэ ололт амжилтыг бий болгосон.
БНХАУ-ын Коммунист Намын 19-р их хурлаас 2035 он гэхэд инновацид чиглэсэн шилдэг улс болох стратегийн зорилтыг дэвшүүлэв. Хятадын Коммунист Намын 19-р Төв Хорооны V бүгд хуралдаанаас Хятад улсын шинэчлэлийн бүтээн байгуулалтын ерөнхий нөхцөл байдлын үндсэн байр суурийг шинэчлэхийг баримталж, шинжлэх ухаан, технологийн бие даасан байдал, бие даасан чадварыг үндэсний хөгжлийн стратегийн дэмжлэг болгов.
Суурь судалгааны чиглэлээр байнга амжилт гаргадаг бөгөөд анхны инновацид чухал ахиц дэвшил гарсан
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин:
- Суурь судалгаа бол бүхэл бүтэн шинжлэх ухааны системийн эх сурвалж юм. Бид дэлхийн шинжлэх ухаан, технологийн хил хязгаарт чиглүүлж, ерөнхий чиг хандлагыг барьж, бат бөх суурийг тавьж, урт удаан хугацаанд нөөцтэй, хэтийн төлөвтэй суурь судалгаа, удирдах чанартай анхны ололт амжилтын томоохон амжилтад хүрч, Дэлхийн шинжлэх ухаан, технологийн хүч чадлын суурийг бататгах хэрэгтэй гэсэн байна.
2020 оны 12-р сард Хятад улс "Жюжан" гэх квант тооцоолох анхны загварыг бүтээсэн юм. Энэхүү нээлт нь Хятад улсыг “Квантын давуу байдал”-д хүрсэн дэлхийн хоёр дахь улс болгосон юм. Хятадын Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн дарга Бао Синьхэ:
- Сүүлийн жилүүдэд Хятад улс квант салбарт хэд хэдэн томоохон амжилт олсон байна. Үүний гол үндэс суурь нь судалгааны ажлыг тасралтгүй бэхжүүлэхэд оршино гэж хэлсэн байна.
БНХАУ-ын Коммунист Намын 18-р их хурлаас хойш Хятад улсын суурь судалгааны санхүүжилт тогтмол өсч, суурь судалгааны чиглэлээр байнга амжилтад хүрч, инновацийн чухал ахиц дэвшил гаргав. "Чан-Э-5" сансрын автомат станц сарны гадаргуугийн дээд давхарга дахь сул хөрс цуглуулсан, "Тяньвэнь-1" Ангараг гарагийн хайгуулыг эхлүүлсэн, Insight буюу HXMT нь өнөөг хүртэл орчлон ертөнц дээрх хамгийн хүчтэй соронзон орныг шууд хэмжсэн. “Тэнгэрийн нүд” гэгдсэн 500 метрийн диаметр бүхий бөөрөнхий дуран буюу FAST нь ашиглалтад орж огторгуйг тольдогч дэлхийн хамгийн том дуран авай ажиллаж эхэлсэн. Квантын мэдээлэл, төмөр дээр суурилсан хэт дамжуулагч, үүдэл эс, Тархи Шинжлэх ухаан зэрэг тал дээр хөгжин, анхны маш олон ололт амжилтуудыг ар араас нь гаргаж, дэлхийн шинжлэх ухааны судалгааны салбарт Хятад улсын байр суурийг эрс дээшлүүлэв. "2020 оны байгалийн индексийн жилийн жагсаалт"-д Байгалийн шинжлэх ухааны чиглэлээр өндөр чанартай эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээр Хятад улс дэлхийд хоёрдугаарт жагсаж байна. 2015-2019 онд Хятадын эрдэм шинжилгээний ажлын үр дүн 63.5 хувиар өсч, дэлхийн хамгийн хурдтай хөгжиж буй улс орон болжээ.
Технологийн нээлтүүд үлгэлжилсээр, шинэ хуучин генетик энергийг хувируулах ажлыг хурдасгана
2020 оны 06-р сард улсын дотоодын 30 гаруй аж ахуйн нэгж, их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн хамтран боловсруулсан цагт 600 км хурдтай маглев туршилтын загварыг Шанхай хотын Түнжи их сургуулийн Маглевын туршилтын шугам дээр амжилттай туршсан. Түүнчлэн хурд нь бараг Бээжин-Шанхай чиглэлийн хурдны төмөр замын хоёр дахин их хурд байж, энэ нь Хятад улсын өндөр хурдны маглевын судалгаа, хөгжлийн шинэ нээлт боллоо.
“Бэй Дөү-3” дэлхийн хиймэл дагуулын навигацийн системийг бүтээж ашиглалтад оруулсан. C919 том онгоц ашиглалтад ороход бэлэн болсон. Хамгийн том диаметртэй бамбай машин саадгүй ажиллаж эхэлсэн. 5G суурь станцыг барьсан талаар дэлхийн 70 гаруй хувийг эзэлсэн. Шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ зургаан жил дараалан дэлхийд нэгдүгээрт бичигдсэн. Хятадын бие даасан оюуны өмчийн эрхтэй 3 дахь үеийн цөмийн цахилгааны технологи бүхий цогцолбор болох “Хуалүн-1”-ийн бүтээн байгуулалт, LCD хавтангийн дэлхийн үйлдвэрлэлийн нэр нөлөө улам бүр нэмэгдсээр байна. Сүүлийн жилүүдэд Хятад улс технологийн гол судалгаануудыг бэхжүүлж, далай тэнгис, огторгуй, газар ус зэрэг стратегийн өндөр технологийн салбарт идэвхтэй эзэмшихэд анхаарлаа хандуулж байна. 5G, өндөр хурдны төмөр зам, 3 дахь үеийн цөмийн цахилгааны технологи, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслүүд зэрэг дээд зэрэглэлийн аж үйлдвэрүүд шинэ нээлт хийсээр ирсэн.
Үүлэн тооцоолол, том дата, хиймэл оюун ухаан зэрэг шинэ технологийн аж үйлдвэржилт хурдтай явагдаж, шинэ үеийн мэдээллийн технологи нь эргэлт, эмчилгээ гэх зэрэг салбарт хүч чадлаа харуулж байна. 2020 онд Хятад улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн салбарын нэмэгдсэн өртөг өмнөх оныхоос 7.1 хувиар өсч, ашиг орлого нь томоохон хэмжээний аж үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн 17.8 хувийг эзэлж, өмнөх оноос 1.9 хувиар өссөн байна. 530 мянган шинэ бүтээлийн патент олгож, өмнөх оны мөн үеэс 17.1 хувиар өссөн. Өндөр технологийн аж ахуйн нэгжүүд 200 мянгаас давжээ. Шинэ бүтээл, шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлдвэр, шинэ загварууд нь өндөр чанарын хөгжлийн шинэ хөдөлгүүрийг бий болгох ажлыг түргэсгэж, үйлдвэрийг дунд, өндөр зэрэглэл рүү хөгжүүлж байна.
Хүмүүсийн амьжиргааны технологи нь гайхалтай үр дүнд хүрч, технологи нь хүмүүсийн амьжиргааны агуулгыг баяжуулдаг
Юньнань мужийн Лансан Лахү үндэстний өөртөө засах шяньд Хятадын Инженерийн хүрээлэнгийн академич Жү Юүюнгээр ахлуулсан баг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн ур чадварыг амьдрал ядуу буурай иргэдэд сургах зорилгоор шинжлэх ухаан, технологийн тусламжтайгаар ядуурлыг бууруулах зааварчилгааны анги байгуулав. Орон нутгийн тосгоныхон сурч мэдсэн шинэ технологидоо тулгуурлан ядуурлаас ангижран баян чинээлэг амьдралтай болсон байна.
Хятадын Коммунист Намын 18-р их хурлаас хойш шинжлэх ухаан, технологийн тусламжтайгаар ядуурлыг бууруулах ажлыг эрчимтэй хийж байна. БНХАУ-ын шинжлэх ухаан, технологийн систем нь ядуу буурай бүс нутагт шинийг санаачилж бизнес эрхлэх 1290 платформ байгуулж, шинжлэх ухаан, технологийн туслалцаа үзүүлэх 77 мянган цэгийг байгуулж, 289800 технологийн мэргэжилтэн сонгон, 20 тэрбум гаруй юаний хөрөнгө оруулалт хийж, шинжлэх ухаан, бүх түвшинд олон төрлийн технологийн 37600 төсөл хэрэгжүүлж, 50 мянга гаруй дэвшилтэт практик технологи, шинэ сортыг нэвтрүүлсэн байна.
Технологи бол цар тахлыг арилгах хүчтэй зэвсэг юм. 14 хоногийн дотор нуклейн хүчил илрүүлэх урвалжуудын судалгаа хийж зах дээр гаргасан, эмчилгээний үр дүнтэй эмийн багцыг хурдтай шалгасан, өнөөг хүртэл олон тооны вакцин батлагдсан. Ковид-19-тэй тэмцэхийн тулд Хятад улсын шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийхэн хүнд хэцүү байдалтай тулгарсан боловч тулгамдсан асуудлуудыг шийдэж чухал үүрэг гүйцэтгэв.
- Туршилтын арга, эмнэлзүйн эмчилгээ, вакцины эм зэрэг тал дээр өөрсдийн хүчин чармайлтаар дамжин, бас олон улсын хамтын ажиллагааны үр дүнд шинэ ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна гэж Хятадын Инженерийн хүрээлэнгийн академич Жүн Наньшань итгэл дүүрэн ярьж байна.
Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан, алсын зайн уулзалт, онлайн хичээл, эмнэлгийн онлайн үйлчилгээ зэрэг шинэ технологи, шинэ форматууд эрчимтэй хөгжиж, хоол хүнс, хувцас, орон сууц, тээврийн хэрэгслийн "шинэ стандарт" болжээ. Шинжлэх ухаан, технологийн ололт амжилтууд нь хүмүүст "Технологи амьдралыг илүү сайн болгодог" гэсэн аз жаргалын мэдрэмж өгч байна.
Олон жилийн шаргуу хөдөлмөрийн үр дүнд Хятад улсын шинжлэх ухаан, технологийн ерөнхий түвшин эрс сайжирсан. Бид шинэ үе шатны шинжлэх ухаан, технологийн хувьсгал, үйлдвэрлэлийн өөрчлөлтийн боломжийг ашиглах үндэс суурь, өөртөө итгэх итгэл, чадвар, давуу талтай. Шинжлэх ухаан, технологийн яамны Намын Удирдах Бүлгийн нарийн бичгийн дарга Ван Жиган:
- Бид ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн тухайд өгсөн чухал зааврыг тууштай хэрэгжүүлэх ёстой. Цаг үеэс өгсөн чухал даалгавраа биелүүлэн “Дөрвөн тал”-ыг баримталж, бие даасан инновацид суурилсан, ерөнхий чиг хандлагыг барьж, бэрхшээлийг даван туулах боломжийг ашиглаж, асуудлыг шийдэж, бэрхшээлийг даван туулж, технологийн хүчирхэг гүрний бүтээн байгуулалтыг хурдасгаж, технологийн бие даасан байдал, бие даах чадварын түвшинд өндөр амжилтад хүрэхэд илүү их хувь нэмэр оруулаарай гэсэн байна.
