solongonews
Хятадын хэрэглээний эрч хүч хурдацтай нэмэгдэж байна
2022-02-21 08:22
Хятадын хэрэглээний эрч хүч хурдацтай нэмэгдэж байна

 Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хэлэхдээ, дотоодын эрэлт хэрэгцээг тэлэх үр ашигтай тогтолцоо бий болгож, дотоодын эрэлт хэрэгцээний нөөц бололцоог чөлөөлж, дотоодын эрэлтийн бүрэн тогтолцоог бий болгохыг түргэтгэн, эрэлтийн удирдлагыг эрчимжүүлж, оршин суугчдын хэрэглээг ба хэрэглээний түвшний  өргөтгөн сайжруулахаар хэт том дотоодын зах зээлийг барьж байгуулах нь тогтвортой түүх болж чадна гэв.

 2021 онд Хятад улсын эцсийн хэрэглээний зардал эдийн засгийн өсөлтийг 5.3 пунктээр нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмэр 65.4 хувьд хүрэгн, эдийн засгийн тогтвортой өсөлтийн гол хөдөлгүүр болсон юм. Энэ жил Хятад улсын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүрийг улам хүчирхэг болгож, хэрэглээний зах зээл илүү хурдацтай ажиллах төлөвтэй байна.

  Бээжингийн Чаоян дүүргийн Санлитунь Тай Колид Бээжин тэр байтугай Азид ч тэргүүлэх олон загварын брэндүүдийн анхны дэлгүүрүүд байдаг. Энэхүү анхны дэлгүүрүүд, анхны үзүүлбэрүүд нь хүмүүсийн хэрэглээний урам зоригийг ихэд татдаг.

 Шинэ хангамж нь шинэ эрч хүчийг өдөөдөг. "Нэгдүгээр дэлгүүрийн эдийн засаг" болон бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр 2021 онд Бээжин хотын нийт хэрэглээ, үйлчилгээний хэрэглээ, өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс тус тус 11хувь, 13.4 хувь ба, 8.4 хувиар өсөв.

 Шинэгэдэг нь Хятад улсын хэрэглээний зах зээлийн одоогийн онцлог ба тод цэг болох юм. Зүүнээс баруун дунд, хотоос хөдөөд, жижиглэн худалдаанаас онлайн жижиглэн худалдаа, барааны хэрэглээнээс үйлчилгээний хэрэглээ хүртэл, Хятадулсын хэрэглээний зах зээлийг харахад шинэ технологи, шинэ загвар, бизнесийн шинэ хэлбэрүүд маш хурдацтай хөгжиж байна.

 Өсөн нэмэгдэж буй борлуулалтын тоо баримтыг харахад Жянсү мужийн Жинь Тайян нэхмэлийн компанийн захирал Шюй Лигүө маш их баяртай байв. Тэрээр, Хэрэглэгчийн эрэлт хэрэгцээний шинжилгээний тусламжтайгаар бүтээсэн шинэ бүтээгдэхүүн ийм их борлуулалттай болно гэж би төсөөлөөгүй гэж хэлж байв. Өнгөрсөн жил тус компани зорилтот хэрэглэгчдийн хэрэгцээнд үндэслэн шинэ давуу талыг бий болгох зорилтот бүтээгдэхүүний шинэчлэлийг хийсэн юм. Тус компанийн үйлдвэрлэсэн шинэ дөрвөн ширхэг орны иж бүрдэл борлуулалтын хэмжээ мэдэгдэхүйц өссөн байна.

 Шинэ бүтээгдэхүүн нь хэрэглээний зах зээлийн өсөлтийн шинэ тод цэг болж байна. Худалдааны яамны Зах зээлийн үйл ажиллагаа, хэрэглээг дэмжих газрын дарга Шюй Шинфэн хэлэхдээ, өнгөрсөн онд Хятад улсын ухаалаг хэрэглээ хурдацтай өсөж, 5G сүлжээтэй гар утасны нийлүүлэлт 266 сая ширхэг болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс өссөн үзүүлэлт юм. 63.5 хувь нь тухайн үеийн гар утасны тээвэрлэлтийн 76 хувийг эзэлж байна.

 Шинэ үйлчилгээ нь туршлагыг сэргээдэг. Иньтай их дэлгүүрийн Жэжян Ханжөү Үлинь салбар дэлгүүрт, иргэн Ли Жялэ хүүхдүүдээ дэлгүүр хэсэхээр нь дагуулаад зогсохгүй тус худалдааны төвөөс зохион байгуулсан дэнлүүний баяр, эцэг эх хүүхдийн багт наадам зэрэг арга хэмжээнд оролцжээ. Юм худалдаж авсны дараа Ли Жялэ бараагаа өртөө гэртээ аваачих шаардлагагүй, харин гэртээ илгээх буухиа үйлчилгээг сонгосон байна.

  Одоо цагт улам олон зах зээлийн гол сэдэв нь хэрэглэгчийн эрэлтийн шинэ өөрчлөлтөд дасан зохицох, бараа, үйлчилгээ, бизнесийн хэлбэр зэрэг нийлүүлэлтийн бүтцийн эрэлтийн өөрчлөлтөд дасан зохицох чадвар, уян хатан байдлыг нэмэгдүүлэхэд илүү их анхаарал хандуулж байх мөртөө туршлагатай, шимтэн, интерактив хувилбарууд гарч ирж байна. Үйлчилгээний сайн туршлага нь хэрэглэгчдийн талархлыг хүлээж байгаа юм.

 Жянши мужийн Наньчан хотын Чин юньпү дүүргийн иргэн Ли Вэньхуа Хуахунгын автомашин хэрэглэгчийн төвд ирж урьдчилгаа төлбөрөө төллөө. Миний худалдаж авсан шинэ эрчим хүчний машин нь эрчим хүч хэмнэх, байгаль орчинд ээлтэй төдийгүй илүү ухаалаг юм. Манай гэр бүлийнхэн маш их сэтгэл хангалуун байнагэж Ли Вэньхуа баяртайгаар хэлж байв. Хуахун автомашины группын холбогдох хүний ​​мэдээлснээр, зөвхөн хаврын баяраар 20 гаруй шинэ эрчим хүчний машины урьдчилгаа төлбөр хүлээж авсан  байна гэв.

 Хэрэглээ нь үрэлгэн биш, эко нь илүү хэрэгцээнд хүрч байна. Хятадад эко хэрэглээ эрчимтэй хөгжиж байх юм. Өнгөрсөн онд Хятад улсад шинэ эрчим хүчний автомашины борлуулалт 3 сая 521 мянгад хүрч, өмнөх оныхоос 1,6 дахин нэмэгдэж, хуучин автомашины гүйлгээний хэмжээ 17 сая 585 мянгад хүрэн, өнгөрсөн оны мөн үеэс 22,6 хувиар өссөн байна.

  

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл