solongonews
Тринидад ба Тобаго улсад тусламжийн вакциныг хүлээлгэн өгөв
2021-05-20 22:13
Тринидад ба Тобаго улсад тусламжийн вакциныг хүлээлгэн өгөв.

   Хятадын "COVID-19"-ийн эсрэг тусламжийн вакцин Тринидад ба Тобагогийн нийслэл Испан гарамд энэ сарын 19-ний өдөр хүргэгдлээ. Хятад улсаас Тринидад ба Тобаго улсад суугаа Элчин сайд Фан Чиү, Тринидад ба Тобагогийн Ерөнхий сайд Ралей нар хүлээлгэн өгөх ёслолд оролцож үг хэлэв.

   Элчин сайд Фан Чиү:

- БНХАУ-ын дарга Ши Жиньпин хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц, эв нэгдэл, хамтын ажиллагаа нь тахлыг арилгах хамгийн хүчирхэг зэвсэг юм гэж онцолсон. Хятад улс "COVID-19"-ийн эсрэг вакцин дэлхийн нийтийн бүтээгдэхүүн болох талаар санал дэвшүүлж, хүлээсэн үүргээ биелүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг эрчимтэй даван туулж, 80 гаруй улс орон, олон улсын байгууллагуудад вакцины тусламж үзүүлж, 50 гаруй оронд вакцин экспортолж, дэлхий нийт ялангуяа хөгжиж буй орнуудын вакцины хүртээмж, хүртээмжтэй байдалд бодитой хувь нэмэр оруулсан юм гэсэн байна.

 Тэрээр мөн:

- Энэ оны 03-р сард Ши Жиньпин дарга Ерөнхий сайд Ралэйтэй утсаар ярьж, Хятад, Тринидад ба Тобагийн харилцааг хөгжүүлэх чиглэлийг тодорхойлж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргасан. Хятад улс "COVID-19"-ийн эсрэг вакцины тусламж үзүүлж байгаа нь хоёр орны удирдагчдын яриа хэлэлцээрийн үр дүнг хэрэгжүүлэх бодит арга хэмжээ юм. Тринидад ба Тобаго дахь тахлын нөхцөл байдал сүүлийн үед хүндэрч буйд Хятад улс Тринидад ба Тобагийн ард түмэнд яаралтайгаар чин сэтгэлийн туслалцаа үзүүлсэн нь Хятад, Тринидад ба Тобагийн хамтын ажиллагааны иж бүрэн түншлэлийн бас нэгэн тод жишээ болсон. Хятад улс тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, нийгмийн эрүүл мэнд, эдийн засгийг сэргээх зэрэг чиглэлээр Тринидад ба Тобагийн талтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна гэж  онцоллоо.

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл