solongonews
Нээлттэй хөгжил цэцэглэлтийн гэрэлт ирээдүйг бүтээе
2023-01-17 10:29
Нээлттэй хөгжил цэцэглэлтийн гэрэлт ирээдүйг бүтээе.

Нээлттэй байдал нь хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшилд чухал түлхэц болох бөгөөд дэлхий дахины хөгжих цорын ганц зам юм. Өнөөдөр цар тахлын нөлөө, глобалчлалын эсрэг хандлага нэмэгдэж, нэг талыг баримтлах үзэл, протекционизм ихээхэн өсөж, дэлхийн эдийн засгийн сэргэлт сул, орон нутгийн зөрчилдөөн, донсолгоо байнга гарч, дэлхий нийтийн асуудал хурцдаж, дэлхий дахинаа донсолгоо, өөрчлөлтийн шинэ үе рүү орсон. Нээлттэй байна уу, хаалттай байна уу гэдэг нь дэлхийн бүх улс орнуудын өмнө зайлшгүй хариулах ёстой асуулт болсон юм.

Хятад улс гадаадад нээлттэй үндэсний үндсэн бодлогыг баримталж, харилцан ашигтай, хожлын үр дүнд нээх стратегийг тууштай хэрэгжүүлж, дэлхийд өөрийн шинэ хөгжлөөр байнга шинэ боломжуудыг олгож байдаг. Ялангуяа эдийн засгийн даяарчлалд илүү нээлттэй, хамрах хүрээтэй, тэнцвэртэй, ялалт байгуулсан чиглэлээр өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн байна.

Цаг үеийн чиг хандлагатай уялдуулан дээд түвшний нээлтийг өргөжүүлэх шийдвэр нь өөрчлөгдөхгүй

2022 оноос хойш дарга Ши Жиньпин хэд хэдэн томоохон үйл явдлаар нээхийн ач холбогдлыг гүнзгий тайлбарлаж, Хятадын нээлтийг өргөжүүлэх хатуу шийдэмгий байдлыг чин сэтгэлээсээ тунхаглаж, нээлттэй, өөртөө итгэлтэй том орны сэтгэлгээ, дэлхийд тустай томоохон улсын үүрэг хариуцлагыг харуулж, нээлтийг өргөжүүлэх Хятадын шинэ арга хэмжээг зарласан юм.

"Олон улсын нөхцөл байдалд ямар ч өөрчлөлт гарсан Хятад улс гадаадад нээлттэй байх бодлогыг хэрэгжүүлэх болно", "Хятад улс бүх аж ахуйн нэгж хуулийн өмнө эрх тэгш байр суурьтай, зах зээлийн өмнө тэгш боломжуудыг хангахын тулд нээлттэй, өрсөлдөөнтэй, эмх цэгцтэй зах зээлийн тогтолцоог бий болгоно" гэж Дэлхийн эдийн засгийн форумын 2022 видео чуулганаар дарга Ши Жиньпин зарласан байна.

- Хятад улс хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн хэрэгжүүлж, хөгжлийн шинэ загварын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, өндөр чанартай хөгжлийг дэмжихийг эрмэлзэнэ. Дэлхийд ямар ч өөрчлөлт гарсан бай Хятадын өөртөө итгэх итгэл, нээлттэй байх хүсэл нь гуйвахгүй гэж дарга Ши Жиньпин Бө-Аогийн Азийн форумын 2022 оны чуулга уулзалтын нээлтийн ёслол дээр хэлсэн үг нь цаг үеийн санаа зовоосон асуудлуудад хариулт өгч, бүх улс орон өөртөө итгэх итгэлийг бэхжүүлж, сорилт бэрхшээлтэй тулгарахыг дэмжсэн юм. Энэ нь Хятадын нээлтийг өргөжүүлэх тууштай хүсэлтэй байгааг харуулж байна.

"Хятад улс нээлттэй эдийн засгийн дээд түвшний шинэ тогтолцоог бий болгож, зах зээлд чиглэсэн, засаглалтай, олон улсын бизнесийн орчныг үргэлжлүүлэн бий болгох, нээх түвшинг үргэлжлүүлэн сайжруулах болно. Хятад улсад хөрөнгө оруулах, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлэн, хөгжлийн боломжуудыг хуваалцах хүн бүрийг халуун дотноор хүлээн авч байна" гэж 06 дугаар сарын 22-нд дарга Ши Жиньпин БРИКС-ийн бизнес форумын нээлтийн ёслол дээр хэлжээ.

2022 оны 10 дугаар сард ХКН-ын XX их хурал амжилттай болж өндөрлөлөө. "Дүрэм, журам, менежмент, стандарт болон бусад байгууллагын нээлтийг тогтвортой өргөжүүлэх", "гадаадын хөрөнгө оруулалтад нэвтрэх сөрөг жагсаалтыг ухаалгаар бууруулах", “Бүс ба замын өндөр чанартай хөгжлийг дэмжинэ", "Дэлхийн өмнө тулгамдаж буй өндөр стандарт бүхий чөлөөт худалдааны бүсүүдийн сүлжээг өргөжүүлэх" зэрэг ХКН-ын XX их хурлын тайланд "дээд түвшний нээлтийг дэмжих" санал тавьж, хэд хэдэн чухал арга хэмжээ зохион байгуулсан нь тодорхой билээ.

Бүх улс оронд гадаадын хөрөнгө оруулалт нэвтрүүлэх сөрөг жагсаалтын шинэ хувилбарыг хэрэгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтын зах зээлд нэвтрэх боломжийг цаашид намжаах, хил дамнасан цахим худалдааны иж бүрэн бүс 165 болж нэмэгдсэн. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих хүрээг цаашид өргөжүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн аж үйлдвэрийн каталогийг гаргасан (2022 он). Чөлөөт худалдааны бүс, Хайнаний чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтын ажил урагшилж байгаа зэрэг нь бүгд Хятад улс өндөр түвшний нээлтийг өргөжүүлэхийн тулд тууштай арга хэмжээ авч, илүү өндөр түвшинд нээж, хөгжүүлж, бүх талыг хамарсан нээлтийн шинэ загварыг бий болгосон бодит жишээ болно.

Харилцан ашигтай, ялалт байгуулсан үр дүнг дэмжихийн тулд Хятадын том зах зээл дэлхийн хувьд том боломж болжээ

2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэл (RCEP) хүчин төгөлдөр болсон. Өнөөдөр дэлхийн хамгийн олон хүн амтай, эдийн засаг, худалдааны хамгийн том, хамгийн ирээдүйтэй чөлөөт худалдааны бүс албан ёсоор ашиглалтад орсон байна. Камбожийн будаанаас эхлээд Тайландын үнэртэн кокос, Вьетнамын Passion жимс, дюриан зэрэг АСЕАН-ы хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн Хятадын зах зээлд илүү хялбар нэвтэрч байна. Энэ оны эхний 11 сард Хятадын RCEP-ийн бусад гишүүн орнуудад импортлох, экспортлох хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 7.9 хувь өссөн байна.

Нээлтийн үйл явцад байнга хөгжиж байдаг Хятад улс бүх улс орны нийтлэг хөгжлийг дэмжих хүчтэй хөдөлгүүрийг үргэлж хангаж ирсэн. Энэ онд Хятад, Камбожийн чөлөөт худалдааны хэлэлцээр болон Хятад, Шинэ Зеландын чөлөөт худалдааны хэлэлцээрийг шинэчлэх протокол албан ёсоор хүчин төгөлдөр болсон. Хятад улс Ази, Океан, Латин Америк, Европ, Африкийг хамарсан 26 улс орон, бүс нутагтай чөлөөт худалдааны 19 хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Хятад улс RCEP-ийг чанарын өндөр түвшинд хэрэгжүүлэхийг дэмжихийн сацуу “Транс-Номхон далайн түншлэлийн иж бүрэн, дэвшилтэт гэрээ” болон “Дижитал эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг идэвхтэй дэмжиж, “Ази, Номхон далайн чөлөөт худалдааны бүс” байгуулахыг ч дэмжсээр ирсэн байна.

Он гарсаар Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг шингээсэн хэмжээ улам бүр өсөн нэмэгдсээр байна. Эхний 11 сард Хятадын гадаад сангийн бодит хэрэглээ 1.156.09 тэрбум юань байсан нь жилд 9.9 хувь харьцангуй өссөн үзүүлэлт юм. Хятад дахь гадаадын хөрөнгө оруулалтын цар хүрээ өргөн, хэмжээ нь их, өндөр чанартай хөгжлийн шинж чанар илүү тод байна. Энэ нь Хятадын зах зээлийн асар том боломжуудыг гадаадын хөрөнгө оруулалтад хүчтэй татаж байгааг баталж байна.

07 дугаар сарын 25-нд Хайнань мужийн Хайкөү хотод Хятадын олон улсын бараа бүтээгдэхүүний хоёр дахь үзэсгэлэн нээгдсэн байна. 80.000 хавтгай дөрвөлжин метр Олон улсын үзэсгэлэнгийн талбай бүхий уг үзэсгэлэнд 61 улс орон, бүс нутгийн 2000 шахам аж ахуйн нэгж, 2800 гаруй алдартай брэнд оролцож, дэлхийн 600 гаруй шинэ бүтээгдэхүүний танилцуулгын арга хэмжээ зохиогдсон байна. Эдгээр тоо баримт нь Хятадын эдийн засгийн сэтгэл татам байдлыг харуулж байдаг.

08 дугаар сарын 31-нд Бээжин хотноо 2022 оны Хятадын Олон улсын үйлчилгээний худалдааны үзэсгэлэн нээгдэв. 71 улс орон, олон улсын байгууллага улс орон буюу төв байгууллага оролцсон нь өмнөх удаагийн үзэсгэлэнгээс 13-аар өссөн үзүүлэлт болжээ. Мөн 400 гаруй дэлхийн топ 500 аж ахуйн нэгж болон олон улсын тэргүүлэх байгууллагууд оффлайн хэлбэрээр оролцсон байна.

11 дүгээр сарын эхээр Хятадын олон улсын импортын V экспо дэлхийн зочдыг хүлээн авчээ. Энэхүү экспод нийт 145 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллага оролцсон. Төлөвлөсөн худалдааны хэмжээ нэг жилийн хугацаанд 73.52 тэрбум ам.доллар байсан нь өмнөх удаагийнхаас 3.9 хувь өссөн явдал болжээ.

Экспо нь Хятадын нээлттэй дэлхийн эдийн засгийг хөгжүүлэхийг дэмжсэн тод томруун үлгэр жишээ гэж Латин Америк, Хятадын хөгжлийн хамтын ажиллагааны сангийн дарга Фернандез үзэж байна. Нээлтийн явцад Хятад улс шинэ боломжуудыг хуваалцаж, дэлхийтэй шинэ хөгжлийг эрэлхийлэх болно. Энэ нь бүх улс оронд илүү сайхан гэрэлт ирээдүйг бий болгох болно гэжээ.

Хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, нийтлэг хөгжлийн илүү өргөн орон зайг нээхэд хичээнэ

Хятад улс хамтран ажиллахыг дэмжсээр ирсэн бөгөөд яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаар сөргөлдөөн мөргөлдөөнийг орлуулж, хаалттай онцгой байдлыг нээлттэй, хамтарсан байдлаар хамтын хөгжийг баримталж ирсэн. Нээлттэй байх нь дэлхий нийтийн хөгжилд шинэ гэрэлт ирээдүйг авчирч, бусад орнуудтай нээлттэй, хөгжил цэцэглэлтийн гэрэлт ирээдүйг бий болгох шийдвэр төгс байна.

Жишээлбэл: 2022 оны эхний 11 сард Хятадын бараа бүтээгдэхүүний импорт, экспортын нийт дүн 38.34 триллион юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 8.6 хувь нэмэгдсэн байна. АСЕАН, Европын Холбоо, Америк, Өмнөд Солонгос зэрэг худалдааны томоохон түншүүдтэй эдийн засаг, худалдааны солилцоогоо сайн хадгалахын сацуу Хятад улс Африк, Латин Америк зэрэг хөгжиж буй зах зээлийг идэвхтэй судалж, "Бүс ба зам" дагуух орнуудтай хийсэн импорт, экспортын хэмжээ нь 20.4 хувь өссөн байна. Хятад-Европын ачааны галт тэрэг нийт 15.162 галт тэрэг ажиллуулж, 1.475 сая чингэлэг бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн нь жилд 10 хувь, 11 хувь өссөн үзүүлэлт болсон юм. Эдгээр нь Хятад улс бусад орнуудтай нээлттэй, хамтран ажиллах, нийтлэг хөгжлийн үйл ажиллагаа нь бат бөх, хүчирхэг болохыг олж харж болох бат бөх гэрч болсон байна.

Өвлийн дулаахан наранд Хятад-Лаосын олон улсын ачаа тээврийн галт тэрэг үйл ажиллагаагаа эхлүүлэв. Өнгөрсөн онд Хятад-Лаосын төмөр зам албан ёсоор ашиглалтад орсноос хойш нийт 24 зорчигч, ачаа тээврийн буудал нээгдэж, нийт 8.5 сая зорчигч, 11.2 сая тонн бараа зөөвөрлөөд байна. Мөн ачааны ангилал 10-аас дээш хувиар 1200 гаруй болж өргөжсөн юм.

Лаос-Хятадын төмөр зам бол төгсгөл биш зөвхөн эхлэх цэг. Хятадын аж ахуйн нэгжүүд Хорватад Пельжещак гүүр ашиглалтад орсноос хойш 1 сая гаруй тээврийн хэрэгсэл гүүрээр аюулгүй өнгөрчээ. Мөн аялал жуулчлалын оргил үед өдөрт 15 мянга гаруй тээврийн хэрэгсэл уг гүүрээр дайран өнгөрсөн тэмдэглэлтэй байдаг.

Индонезийн Жава хэмээх ой модтой арал дээр энэ оны 11 дүгээр сард Яваны хурдны төмөр замыг туршилтын ажиллагаанд амжилттай оруулж, 2023 оны 06 дугаар сард ашиглалтад оруулахаар болсон юм.

2022 оноос хойш Хятад улс Никарагуа, Сири, Аргентин, Малави, Палестин болон бусад орнуудтай хамтран "Бүс ба зам" санаачилгыг хамтран байгуулах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Одоогийн байдлаар Хятад улс "Бүс ба зам"-ыг хамтран байгуулахын тулд 150 улс, олон улсын 32 байгууллагатай 200 гаруй хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зураад байна. "Бүс ба зам" дагуух орнуудад байгуулсан тоо томшгүй олон "Лянсины гүүр", "Хөгжлийн боомт", "Аз жаргалын зам" зэрэг нь олон зуун сая иргэдийн амьдралыг сайжруулсан билээ.

Түүхийн ерөнхий чиг хандлагыг ашиглаж хамтран ажиллавал сая хөгжлийн зөв замаар замнаж чадна гэдгээр ирээдүйг харахад Хятадын нээлттэй байдал улам өргөн цар хүрээг хамрах нь мэдээж. Илүү нээлттэй Хятад улс бүх улс орны хөгжилд илүү их боломж олгож, дэлхийн эдийн засгийг сэргээхэд илүү түлхэц үзүүлж, дэлхийн хөгжлийг дэмжихэд Хятадын мэргэн ухаан, Хятадын шийдэл, Хятадын хүч чадал илүү ихээр хувь нэмэр оруулна гэдэгт бат итгэж байна.

Зохиогч: ШАО ШИНЬШИНЬ, ЖАН МЭНШЮ, ЧЯН ВЭЙ, ЖАН БӨЛАНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : СМТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл