Хятадын Гадаад Хэргийн Яамны сайтын мэдээгээр 2021-р оны 11-р сарын 13-нд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И Америкийн төрийн нарийн бичгийн дарга Блинкинтай утсаар ярилаа.
Ван И хэлэхдээ "Ши Жиньпин дарга ерөнхийлөгч Байдентай 11-р сарын 16-нд видео уулзалт хийнэ. Энэ нь дэлхийн нийтийн анхаарлын төвд орсон уулзалт болох бөгөөд Хятад, Америкийн харилцааны том үйл явдал юм. Мөн ч олон улсын харилцааны томоохон үйл явдал юм. Хоёр орны ард түмэн болон олон улсын хамтын нийгэмлэг уг уулзалт нь хоёр орон болон дэлхий дахинд ашигтай үр дүнд хүрэхийг хүсэн хүлээж байна. Хоёр орны төрийн тэргүүн Хятад, Америкийн харилцааг хөтлөн жолоодож чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Хоёр тал байр сууриа ойртуулж, уулзалтад сайтар бэлтгэл хийж, уг чухал уулзалтыг урагштай, амжилттай зохион байгуулж, хоёр орны харилцааг эрүүл саруул тогтвортой хөгжлийн гулдралд оруулах ёстой" гэжээ.
Бликен хэлэхдээ "Дэлхий дахин энэ удаагийн Америк Хятад хоёр орны төрийн тэргүүний уулзалтад дээд хэмжээн анхаарал хандуулж байна. Хоёр орон үүнд бэлтгэл хийж, идэвхтэй ахицад хүргэх ёстой. Америкийн тал тал уулзалтын явцад харилцан хүндэтгэх үзэл санаагаар Хятад талтай хоёр талын харилцааны талаарх байр сууриа илэрхийлж, дэлхий дахин хүчтэй дуу хоолойгоо хүргэхийг хүсэн хүлээж байна" гэжээ.
Америкийн тал сүүлийн үе Тайванийн асуудлаар буруу үг ярьж алдаатай үйлдэл хийж буй талаар Ван И Хятадын талын төв чанга байр суурийг илэрхийллээ.
Ван И хэлэхдээ "Тайванийг тусгаар тогтнуулах ажиллагаа нь Тайванийн хоолойн хоёр эргийн тогтвортой байдлын хамгийн том аюул заналхийлэл болж байна. Тайванийг тусгаар тогтнуулах хүчнийг өөгшүүлж дэмжих аливаа ажиллагаа нь бүр Тайванийн хоолойн хоёр эргийн энх тайвныг эвдэж буй ажиллагаа тул эцэстээ түүнийхээ хор уршгийг өөрсдөө амсах болно" гэжээ.
Америкийн тал хэрэв Тайванийн хоолойн энх тайвныг үнэнээсээ хамгаалах гэж байгаа бол Тайванийг тусгаар тогтнуулах ажиллагааг тодорхой тууштай эсэргүүцэж, Хятад, Америкийн гурван хамтарсан албан мэдээний амлалтаа журамлан сахиж, нэг Хятадын бодлогыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, Тайванийг тусгаар тогтнуулах хүчинд буруу дохио өгөхгүй байхыг шаардсан байна.
