Үндэсний паркийн анхдугаар форумын нээлтийн үеэр ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин баярын захиа илгээн халуун баяр хүргэж, форумд оролцсон зочид төлөөлөгчдөд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Ши Жиньпин баярын захиандаа, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт нь хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд маш чухал ач холбогдолтой. Сүүлийн жилүүдэд Хятад улс ногоон байгаль алтнаас үнэтэй гэх үзэл баримтлалын дагуу уул ус, ой тариаг системтэй цэгцлэн, үндэсний паркийн тогтолцоог хэрэгжүүлсэн юм. Гурван мөрний эхийн үндэсний парк нь Хятадын үндэсний паркийн тогтолцооны анхны туршилтын цэг юм. Хятад улс үндэсний паркийн тогтолцоог хэрэгжүүлж байгаа нь байгалийн экологийн системийн органик болон бүрэн бүтэн байдлыг хадгалах, биологийн олон төрөлт чанарыг хамгаалах, байгалийн үнэт баялгийг ирээдүй хойч үедээ үлдээх зорилготой. Энэ нь Хятад улс экологийн хамгаалалтыг ахиулж, үзэсгэлэнт сайхан Хятад орныг байгуулан, хүн байгаль эв зохицонгуй хөгжихөд тус дөхөм үзүүлэх чухал арга барил болох юм гэжээ.
Хятадын үндэсний паркийн анхдугаар форум 19-ний өдөр Хөхнуур мужийн Ши Нин хотод нээгдэв. Тус форумыг Хятадын ой хээрийн ажил хариуцсан үндэсний газар, Хөхнуур мужийн засгийн газрын хамтран зохион байгуулсан юм.
