solongonews
Эдийн засгийг хэвийн байлгана
2022-12-22 08:28
Эдийн засгийг хэвийн байлгана

  Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Төвийн эдийн засгийн ажлын бага хурал дээр онцлон тэмдэглэхдээ: “Ирэх жилийн эдийн засгийн ажил хурцадмал байх болно. Үүнд стратегийн ерөнхий нөхцөл байдлаасаа гарч, гол зөрчилдөөнийг ойлгон, нийгмийн сэтгэл зүйн хүлээлтийг сайжруулж, хөгжлийн итгэлийг нэмэгдүүлэхээс эхлэн, гол гол хэлхээ холбоог барьж, ажлаа сайн хийх ёстой” гэжээ. Төвийн эдийн засгийн ажлын бага хурлаар ирэх оны эдийн засгийн ажлын гол зорилтуудыг дэвшүүлж, хэд хэдэн томоохон байршуулалт хийсэн байна. Дотоодын эрэлтийг тэлэхийн тулд хүчин чармайлт гаргаж, орчин үеийн аж үйлдвэрийн системийг барих ажлыг хурдасган, "Хоёр гуйвшгүй"-г хэрэгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах ба ашиглах тал дээр илүү их хүчин чармайлт гарган, эдийн засаг, санхүүгийн томоохон эрсдэлээс урьдчилан сэргийлэх ба үр дүнтэйгээр бууруулах хэрэгтэй.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл