solongonews
Өвлийн олимп иргэдийн бие чийрэгжүүлэлтийн эрчимтэй хөгжлийг ахиулжээ
2022-04-08 08:50
Өвлийн олимп иргэдийн бие чийрэгжүүлэлтийн эрчимтэй хөгжлийг ахиулжээ.

ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хэлэхдээ "Иргэдийн биеийн тамирыг сурталчлах нь улс орны орчин үеийн хөгжлийн чухал бэлэг тэмдэг юм. БНХАУ-ын Коммунист Намын XVIII их хурлаас хойш Ши Жиньпинээр цөм болгосон ХКН-ын Төв хороо спортын ажилд ихээхэн ач холбогдол өгч, иргэдийн бие чийрэгжүүлэлтийг үндэсний стратеги болгон дээшлүүлсэн".

ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний өөрөө гар оролцон төлөвлөлт, томилолт, дэмжлэг хийсний дагуу Бээжингийн Өвлийн олимп, өвлийн паралимпын наадам амжилттай зохион байгуулагдаж, Хятадын мөсөн болон цасан спортын хүсэл сонирхлыг бадрааж, хүчирхэг спортын улс орныг байгуулахад тусалж, иргэдийн бие чийрэгжүүлэлт эрүүл Хятад улсыг бүтээн байгуулахад тусалж байна.

Бээжингийн Өвлийн олимп дөнгөж өндөрлөж, Шөүган цэцэрлэгт хүрээлэнд байрлах "Шюэ Фэйтиан" цанын харайлтын тавцанг олон нийтэд нээлттэй болгов. Бээжингийн "Хос олимпын хот"-ын гайхамшигт газар, Бээжингийн Өвлийн олимпын байгууламжуудыг дахин ашиглах загвар болохын хувьд Шөүган цанын харайлтын тавцан нь ирээдүйд дээд зэрэглэлийн мөс, цасны арга хэмжээг идэвхтэй нэвтрүүлээд зогсохгүй олон нийтэд үйлчилдэг спортын сэдэвт цэцэрлэгт хүрээлэн болох юм. Бээжингийн Өвлийн олимпын наадмын зарим газрууд "05-р сарын 01-ний өдөр"-өөс өмнө ээлж дараалан олон нийтэд нээлттэй болж, иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие чийрэгжүүлэхэд илүү их боломж хангах болно.

ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хэлэхдээ "Хятадын ард түмэн бол Бээжингийн Өвлийн олимпод бэлтгэх бидний хүч чадлын эх сурвалж юм. Бээжингийн Өвлийн олимпоор дамжуулан Хятадын 300 сая гаруй хүн мөс, цасны спортоор хичээллэж, эрүүл Хятад улсыг байгуулах, ард түмний сайн сайхныг ахиулахад шинэ түлхэц өгсөн юм. Өдгөө Бээжингийн Өвлийн олимп амжилттай зохиогдсоноор Хятадын ард түмний мөсөн болон цасан спортын сонирхлыг асар ихээр бадрааж, мөс, цасан спорт нь хүмүүс өвлийн улиралд гадаа дасгал хийх гол хэлбэр болж, иргэдийн бие чийрэгжүүлэлтийн үндэс суурийг тасралтгүй бэхжүүлсэн юм. Шиньжяны Алтайн Кекетуохай суурингийн ихэнх нутгаар хэдийгээр хавар орсон ч байгаль, газарзүйн онцгой нөхцөл байдал нь мөс, цасны спортоор хичээллэх боломжтой хэвээр байна".

Ард түмний эрүүл мэнд байхгүй бол улс орны чинээлэг амьдрал байхгүй. ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хэлэхдээ "Иргэдийн бие чийрэгжүүлэлт бол бүх ард түмний бие бялдраа бэхжүүлж, эрүүл саруул амьдрахын үндэс суурь бөгөөд баталгаа. Ард түмний эрүүл мэнд нь чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах чухал утга санаа юм".

БНХАУ-ын Коммунист Намын XVIII их хурлаас хойш ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин өөрийн биеэр иргэдийн бие чийрэгжүүлэлтийг хөгжүүлэх үйлсийг төлөвлөн ахиулж, иргэдийн бие чийрэгжүүлэлтийг чинээлэг нийгмийг бүх талаар цогцлоохын чухал хэсэг болгон авч үзэн, Хятад үндэстний агуу их сэргэн мандалтын Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд иргэдийн бие чийрэгжүүлэлтийн хөгжил эерэг үүрэг гүйцэтгэнэ. Юньнань мужийн Чюжинь хотын Хүйзэ шяньд тус шяний 22 суурин тосгоны Шэньшань дүүрэг ба Шишань дүүрэг нь оршин суугчдын нүүлгэн шилжүүлэлтийн бүсийг бүтээн байгуулалтын эхэнд иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх, бие чийрэгжүүлэлтийн олон төрлийн хэрэгцээг хангасан байна.

Иргэдийн бие чийрэгжүүлэлтийн үйл ажиллагааг өргөн хүрээнд явуулахын тулд талбайн байгууламжууд нь үндэс суурь болдог. 2014 онд иргэдийн бие чийрэгжүүлэлтийг үндэсний стратеги болгож, үүний дараа улсаас иргэдийн бие чийрэгжүүлэлтийн талбай, байгууламж барих ажлыг уялдуулах зорилгоор дээд түвшний зураг төслийн баримт бичгүүдийг гаргасан. Бүх шатны орон нутгийн засаг захиргаа орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөнд иргэдийн бие чийрэгжилтийн талаар тусгаж, орон нутгийн нөхцөл байдалд тохируулан оршин суугчдын эргэн тойронд 15 минутын бие чийрэгжүүлэлтийн талбай байгуулжээ.

Жянсү мужийн Тайжөү хотод, үүр цайхад л тариалангийн газраар хүрээлэгдсэн Жөүдайн олон нийтийн үйлчилгээний төвийн талбайд хүмүүс цугларч хөл хөдөлгөөн ихтэй болно. Тус талбай нь хөл бөмбөгийн талбай зэрэг биеийн тамирын иж бүрэн тоног төхөөрөмж, спортын байгууламжуудаар тоноглогдсон тул тосгоны оршин суугчид өдөр бүр энд ирж бие чийрэгжүүлэх дасгал хийдэг. Хэдэн жилийн өмнө хогийн овоо байсан гэнэ.

Статистикийн мэдээгээр 2021 оны эцэс гэхэд улсын хэмжээнд 3.971 сая спортын талбай цэгтэй бөгөөд 3.41 тэрбум хавтгай дөрвөлжин метр талбай, нэг хүнд ногдох спортын талбайн хэмжээ 2.41 хавтгай дөрвөлжин метр байж, 2013 оныхоос 134.3 хувь, 71.2 хувь, 65.1 хувиар тус тус өссөн байна. Одоогийн байдлаар Хятад улсад биеийн тамирын дасгал сургуулилтад тогтмол оролцдог хүмүүсийн эзлэх хувь 37.2 хувиас давж, Үндэсний бие чийрэгжүүлэлтийн төрийн үйлчилгээний тогтолцоо үндсэндээ бүрдсэн байна. Саяхан нийтлэгдсэн "Үндэсний бие чийрэгжүүлэлтийн төрийн үйлчилгээний өндөр түвшний тогтолцоог бүрдүүлэх тухай саналууд"-д 2025 он гэхэд нэг хүнд ногдох спортын талбайн хэмжээ 2.6 хавтгай дөрвөлжин метрт хүрч, ойрын гурван жилд 37.255 стандарт хөл бөмбөгийн талбай нэмэгдэнэ гэсэн санал дэвшүүлжээ. Цаашид иргэдийн бие чийрэгжүүлэлтийн төрийн үйлчилгээний дээд түвшний тогтолцоо нь спортын хүчирхэг гүрний бүтээн байгуулалтыг түргэтгэх чухал тулгын чулуу болж, эрүүл Хятад улсын бүтээн байгуулалтад хүчтэй дэмжлэг үзүүлэх болно.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл