solongonews
Хятад улс амлалтаа биелүүлсээр...
2020-12-10 09:12
Хятад улс амлалтаа биелүүлсээр...

        Арабын Нэгдсэн Эмират Улсын хэвлэлийн мэдээлснээр тус орны Эрүүл мэнд, цар тахлаас урьдчилан сэргийлэх яам Синофарм компани буюу Хятадын Эм бэлдмэлийн үндэсний группын судлан бүтээсэн "COVID-19"-ийн вакциныг 09-ний өдөр албан ёсоор бүртгэсэн байна. Харин үүнээс хэд хоногийн өмнө Хятадын нэг сая вакциныг Бразилын Сан-Паулу мужид, 1.2 сая вакциныг Индонезийн нийслэл Жакартад хүргэсэн...

- Бид амлалтаа бат сахин, бусад хөгжиж буй орнуудад дэмжлэг туслалцаа үзүүлэн өөрийн судалж бүтээсэн вакцин улс орнуудын ард түмэнд хүрэлцээтэй, худалдан авч чадах олон нийтийн бүтээгдэхүүн байхыг батлах болно гэж Хятад улсын дарга Ши Жиньпин саяхан болж өнгөрсөн Их 20-ын чуулга уулзалт дээр хэлсэн юм. Харин өнөөдөр Хятад улсын вакцин судлалын ажил урагштай ахихын хэрээр Хятад улс энэ амлалт, зорилтоо биелүүлж эхлээд байна.

Индонезоор жишээлэхэд, Азид "COVID-19"-ийн нөлөөнд хамгийн хүнд өртсөн орны нэг болсон тус орны засгийн газар өргөн цар хүрээтэй вакцинжуулах төлөвлөгөө боловсруулсан. Хятад улсын эхний бүлэг вакцин нь тус орны хувьд яалт ч үгүй уг төлөвлөгөөг нь дэмжих хамгийн хүчтэй дэмжлэг болсон байна. Ерөнхийлөгч Жоко Видодо:

- Хятад улсын вакцин Индонезийн ард түмний хувьд яалт ч үгүй сайн мэдээ юм гэж хэллээ.Түүнчлэн Мексик улс ч Хятад улсаас 35 сая вакцин, Турк 50 сая вакцины захиалга өгсөн бол эхний бүлэг вакциныг сүүлийн өдрүүдэд хүргэсэн байна.

Ингэснээр Хятад улс чухал зангилганы  цагт хэлсэндээ хүрч, вакцины эрэлт хангамжийн зөрчлийг үр дүнтэй намжаан, тахлын эсрэг дэлхий нийтийн тэмцэл зүтгэлд хүсэл эрмэлзэл авчирч байна. “Фортуна” сэтгүүл 05-ны өдөр “Хятад улсын вакцин дэлхийн эрэлт хангамжийн дутагдлыг нөхнө” гэж бичсэн байна.

        Цар тахлын үед Хятад улс хариуцлагатай том гүрний байр суурийг тууштай баримтлан ажиллаж байна. Хэдийгээр вакцинаар өөрийгөө бүрэн хангах бүрэн боломжтой болсон ч олон улсын “COVID-19-ийн вакцины төлөвлөгөө”-нд оролцож байгаа нь олон улс дахь вакцины шударга хуваарилалтыг сайжруулж, хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалахын төлөө юм.

Саяхан л гэхэд Ши Жиньпин даргын тусгай төлөөлөгч, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И цар тахлын асуудлаарх НҮБ-ын ерөнхий ассамблейн тусгай чуулган дээр видеогоор үг хэлэв. Тэрээр:

- Хятад улс үргэлжлэн эрэлт шаардлагатай улс орнуудад тусалж, хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцыг байгуулахын төлөө цуцалтгүй зүтгэх болно гэсэн нь Хятад улсын үнэнч шударга байр суурийг даян дэлхийд дахин мэдрүүлсэн юм.

               Гэвч үүний хажуугаар өрнөдийн зарим улс төрч, хэвлэл Хятад улсыг санаатайгаар харлуулж, “Хятад улс "COVID-19"-ийн вакциныг геополитикийн хэрэгсэл болгон ашиглаж байна”, “Хятад улс өрнөдийн вакцин судлалын үр бүтээл, техникийг хулгайлсан” гэх зэрэг цуурхал тарааж байна. Жишээ нь, Хятад улсын вакцин Индонезод хүрсний дараа Их Британий “Банк санхүүгийн таймс” сонин “Хятад улсын вакциныг хэрэглэх нь эрсдэл дагуулна. Учир нь энэ вакцины ард улс төрийн зорилго нуугдаж байна” гэх зэргээр бичсэн байна.

Сүүлийн үед өөрийн орныхоо улс төрийн зорилго, олон улсын зах зээлд өөрийн вакциныхаа эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэхээр дамжин улам их ашиг тус олох гэсэн зорилгоор өрнөдийн зарим орон “галзуурч” эхлээд байна. Тэгвэл Индонез, Мексик, Турк зэрэг орнууд Хятад улсын вакциныг хүлээн зөвшөөрч, тасралтгүй захиалсаар байгаа нь эдгээр худал үг ярианд өгч буй хамгийн сайн хариу биш гэж үү? Өдгөө дэлхийн хэмжээнд халдварын тохиолдол 68 сая 480 мянгыг давж, 29 улс оронд ганц өдөрт нэмэгдэх халдварын тохиолдол 1000-аас даваад байгаа энэ хэцүү цаг үед санаа бодлоо зөв зүйлд чиглүүлэхгүй, харин бусдыг гүтгэж, доромжилж байгаа хүмүүсийн тархи нь “вирусээр дүүрсэн” гэхээс өөр юу хэлэх вэ билээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл