solongonews
Ши Жиньпин дарга Камбожийн хаан Сихамонид баяр хүргэв
2019-10-29 21:21
Дарга Ши Жиньпин Камбожийн хаан Сихамонид баяр хүргэлээ.


  Хятад улсын дарга Ши Жиньпин 10-р сарын 29-нд Камбожийн хаан Сихамонид хааны суудалд суусны 15 жилийн ойд нь баярын цахилгаан илгээжээ. Ши Жиньпин дарга баярын цахилгаандаа, Хаан Сихамони хаан сууринд гарснаас хойш үндэсний эв нэгдлийг сахин хамгаалах, үндэсний хөгжлийг ахиулахад чухал хувь нэмэр оруулж, Камбожийн ард түмний хайр хүндэтгэлийг хүлээдгийг онцлон тэмдэглэв. Хятад, Камбожийн хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 60 жилийн хугацаанд хоёр орны ард түмэн үргэлж хамтдаа ажиллаж, гүн гүнзгий найрамдалт харилцаа тогтоов. Миний бие хаан Сихамонитой хамтран Хятад, Камбожийн уламжлалт найрамдлыг өвлөж, стратегийн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлж, Хятад-Камбожийн хувь тавилангийн хамтын цогцын бүтээн байгуулалтад шинэ үр дүн гарган, хоёр улс, хоёр орны ард түмэнд ашиг тусаа өгөхийг хүсч байна гэж тэмдэглэжээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл