ХКН-ын Төв хорооны Сурвалж бичгийн товчооны редакторласан “Ши Жиньпиний бүтээлийн сонгомол”-ын нэг, хоёрдугаар ботийг Ардын хэвлэлийн хорооноос хэвлэн, дөрөвдүгээр сарын 03-наас орон даяар тарааж эхэллээ.
Номын эхэнд Ши Жиньпиний ХКН-ын 20-р их хуралд тавьсан тайлан илтгэлийг онцолж, бусдыг нь нийтэлсэн цагийн дарааллаар жагсаажээ. Нэгдүгээр ботид Ши Жиньпиний 2012 оны 11-р сараас 2017 оны 10-р сар хүртэлх хэлсэн үг, илтгэл, заавар, зарлиг тушаал зэрэг 71 зүйлийг хамруулжээ. Хоёрдугаар ботид нь 2017 оны 10-р сараас 2022 оны 10-р сар хүртэлх хугацаанд түүний хэлсэн чухал үг, илтгэл, яриа, зааварчилгаа зэрэг нийт 75 зүйл бичвэрийг багтаасан байна. Үүнээс зарим нь анх удаа нийтлэгдэж байгаа юм.
