Хятад, Африкийн иргэний 6-р форум 11-р сарын 15-нд Бээжинд болов. Хятад улсын дарга Ши Жиньпин форумд баяр хүргэн захидал илгээжээ.
Ши Жиньпин хэлэхдээ:
- Өнөөгийн дэлхий бол агуу хөгжлийн эрин төдийгүй, их өөрчлөлтийн эрин юм. Шинэ боломж, сорилттой тулгараад байгаа Хятад, Африкт энх тайван, хөгжил, шударга ёс, ардчилал, бүх хүн төрөлхтний эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлж, эв нэгдэлтэйгээр хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөгжил дэвшилд тус дөхөм үзүүлэх ба хамтаар хүн төрөлхтний хувь заяаг цогцлох нь урьд өмнөхөөсөө илүү хэрэгтэй болоод байна.
Хятад-Африкийн ард түмэн хамтаар чармайн, Хятад Африкийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, хоёр орны ард түмний форумоор холбогч гүүр болгон, Хятад Африкийн ард түмний үлгэр жишээг хэрэгжүүлэхэд хамтран зүтгэх ба Хятад, Африкийн ард түмний найрсаг хамтын ажиллагааг шинэ нөхцөл байдалд хүргэхийг хүсэн найдаж байна гэв.
