solongonews
Дэлхийн хиймэл оюун ухааны чуулганд баярын захидал ирүүлэв
2019-05-17 10:08
Дэлхийн хиймэл оюун ухааны чуулганд баярын захидал ирүүлсэн байна.

    Ши Жиньпин дарга захидалдаа: Өдгөө хиймэл оюун ухаанаар төлөөлүүлсэн технологийн шинэ ээлжийн хувьсгал, аж үйлдвэрийн өөрчлөлт ид явагдаж байна. Хөдөлгөнт интернэт, их өгөгдөл, супер компьютер, мэдрэгчийн сүлжээ, тархины шинжлэх ухаан зэрэг шинэ онол, шинэ технологийн дайчилгаагаар хиймэл оюун ухаан нь улам гүнзгий, салбар дамнасан, хүн машин зохицох, бие даан удирдах зэрэг шинэ онцлогтой болж, улмаар эдийн засаг, нийгмийн хөгжил дэвшил, глобал засаглал зэрэгт гүн гүнзгий, алс хэтийн нөлөө үзүүлж байна. Дэлхийн хиймэл оюун ухааны чуулганыг зохион байгуулж байгаа нь тус салбарт солилцоо, хамтын ажиллагаа хийж, хамтдаа ашиг хүртэн, туршлага, ололт амжилтаа хуваалцах индэр бий болгохын төлөө юм. Хуралд оролцогсод “Хиймэл оюун ухааны шинэ эрин: Дэвшил, бодлого, боломж” урианы орчин тойронд санал бодлоо гүнзгий солилцож, нийтлэг ойлголтоо нэмэгдүүлэн, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, тус салбарын эрүүл, тогтвортой хөгжлөөр дэлхийн ард түмэнд улам их үр ашиг хүртээхийг хүсэж байна гэж хэллээ.

Энэ удаагийн чуулган 05-р сарын 19-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд дэлхийн 40 гаруй улс орон, бүс нутгийн бизнес эрхлэгч, салбарын манлайлагчид оролцож байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл