solongonews
Дарга Ши Жиньпин эмэгтэйчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлэв
2023-03-07 09:08
Ши Жиньпин дарга эмэгтэйчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлэв

        Хятадын Коммунист Намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 03 сарын 06-ны өдөр УТЗЗ-ийн 14 дэх удаагийн БХХ-ны анхдугаар чуулганд оролцож байгаа Хятадын ардчилсан байгуулалтын нийгэмлэг, үйлдвэр худалдааны нэгдсэн холбооны гишүүдийн хэсгийн хурлын хэлэлцүүлэгт оролцож, тэдний санал санаачилгыг сонссон байна. 

Олон улсын хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн баяр "Гуравдугаар сарын 8" ойртож байгааг тохиолдуулан Ши Жиньпин ХКН-ын Төв Хорооны нэрийн өмнөөс “Хоёр чуулган”-д оролцож буй эмэгтэй төлөөлөгч, гишүүд, ажилтнууд, түүнчлэн Хятад улсын бүх үндэстний эмэгтэйчүүд, Хонконг, Макаогийн засаг захиргааны онцгой бүс болон Тайвань нутгийн эмэгтэйчүүд, хилийн чанад дахь эх орон нэгт эмэгтэйчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөлөө.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл