Хятад улсын дарга Ши Жиньпин, Өмнөд Суданы Ерөнхийлөгч Салва Кайир нар харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орны дипломат харилцаа тогтоосон 10 жилийн ойг тэмдэглэжээ.
Ши Жиньпин баярын цахилгаандаа "Хятад, Өмнөд Судан дипломат харилцаа тогтоосон 10 жилийн турш хоёр орны харилцаа эрүүлээр хөгжиж, олон салбар дахь хамтын ажиллагаа нааштай үр дүнд хүрч, мөн хоёр талын амин чухал ашиг сонирхолтой холбоотой асуудлаар харилцан дэмжлэг үзүүлсээр ирсэн билээ. Цар тахал тархан дэгдсэнээс хойш хоёр тал цар тахлын эсрэг хамтдаа тэмцсэн нь ахан дүүсийн найрамдлын харилцааг бүрэн харуулсан юм. Миний бие хоёр орны харилцааны хөгжлийг маш их чухалчлан үздэг бөгөөд эрхэм ерөнхийлөгч тантай хатдаа хоёр орны дипломат харилцаа тогтоосон 10 жилийн ойгоор гараа болгож, улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, бүс ба замын хүрээнд олон салбар дахь солилцоо, хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, хоёр орон, хоёр орны ард иргэдэд үр өгөөжөө хүртээхэд бэлэн байна" гэжээ.
Салва Кайир баярын цахилгаандаа "Хятад бол Өмнөд Суданы жинхэнэ анд найз. Төр улсаа байгуулаад аравхан жилийн нүүр үзэж буй залуухан улсын хувьд бид эдийн засаг, нийгмийн хөгжил, дотоодын энх тайвны ахиц дэвшил, цар тахлын эсрэг ажил гээд олон талаар Хятад улсын халуун дэмжлэгийг олсон юм. Үүнд Өмнөд Судан чин сэтгэлийн талархал дэвшүүлж байна. Мөн хоёр орны дээд түвшний хоёр талт харилцаа, хамтын ажиллагааг үргэлжлэн бэхжүүлж, хоёр оны ард иргэдэд үр өгөөжөө өгөхийг хүсэж байна" гэжээ.
