solongonews
Ши Жиньпин Саудын Арабын хаантай утсаар ярив
2019-05-09 16:41
Ши Жиньпин Саудын Арабын хаантай утсаар ярив

Хятад улсын дарга Ши Жиньпин Саудын Арабын хаан Салман Ибн Адбулазиз Аль Саудын урилгаар 08-нд түүнтэй утсаар ярив.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ, Хятадын тал Хятад, Саудын Арабын иж бүрэн стратегийн түншийн харилцааг дээд хэмжээнд чухалчилж, Саудын Арабыг “Бүс ба зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах чухал хамтын ажиллагааны түншээр үзэж байна. Сүүлийн жилүүдэд миний бие хаан тантай харилцан айлчилж, Хятад, Саудын Арабын харилцаа бүх талаар түргэн хөгжихийг удирдан жолоодсон юм. Хятадын тал Саудын Арабтай Бүс ба замыг хамтдаа бүтээн байгуулах санаачилга болон “2030 оны зорилт” стратегийн холболтыг эрчимжүүлж, хоёр орны эрчим хүчний зэрэг олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд бэлэн байна гэжээ.

Салман Ибн Адбулазиз Аль Сауд хэлсэн үгэндээ, Хятад улс Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II форумыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, олон улсын хөгжлийн хамтын ажиллагааг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Саудын Араб, Хятадын иж бүрэн стратегийн түншийн харилцааг гүнзгийрүүлэхийг Саудын Арабын тал чухалчилж, Хятад улсын олон шат давхаргатай харилцаагаа нягтруулж, хоёр орны олон салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэн, хоёр орон болон хоёр орны ард түмэн, түүнчлэн Зүүн Ази болон Баруун Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг ахиулахад бэлэн байна гэжээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл