Хятад улсын дарга Ши Жиньпин болон Ливаны ерөнхийлөгч Мишель Аун нар 11-р сарын 09-нд харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн мэнд хүргэв.
Ши Жиньпин баярын цахилгаандаа: Хятад, Ливан хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа тогтвортой хөгжиж байна. Хятад, Ливаны олон салбарын хамтын ажиллагаа өдөр ирэх тусам гүнзгийрч, бие биенийхээ язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй томоохон асуудлаар харилцан ойлголцож, харилцан дэмжиж байгаа нь улс орнууд эрх тэгш харилцах, харилцан ашигтай хамтран ажиллах үлгэр жишээ болж байна. Миний бие Хятад, Ливаны харилцааны хөгжлийг чухалчлан үздэг бөгөөд ерөнхийлөгч Мишель Аун таны хамт хүчин зүтгэж, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятад, Ливаны найрсаг хамтын ажиллагааны харилцааг шинэ шат ахиулахад бэлэн байна. Хятад улс цаашид Ливаны талд халдвартай тэмцэж буй тэмцэл, эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргааг сайжруулахад туслалцаа дэмжлэг үзүүлсээр байх болно гэж тэмдэглэсэн байна.
Мишель Аун баярын цахилгаандаа:
Ливан, Хятад хоёр дипломат харилцаа тогтоосны 50 жилийн турш хоёр орны улс төр, эдийн засаг, соёл зэрэг салбарын хамтын ажиллагаа бүтээлч үр дүнд хүрсэн юм. Ливаны бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж, Ливаны шударга ёсны үйл хэргийг дэмжин, Ливаны халдварын эсрэг тэмцэлд үзүүлсэн Хятад улсын дэмжлэгт талархаж байна. Ливан улс Хятад улстай болсон харилцаагаа нандигнан, Хятад улсын хөгжлийн амжилтыг өндрөөр үнэлдэг бөгөөд цаашид хоёр орны харилцааг бэхжүүлэн, хоёр орны иргэдэд үр өгөөжтэй байхыг найдаж байна гэж тэмдэглэжээ.
