solongonews
Нонгпинг тосгоны бага сургуулийн сурагчдад хариу захидал илгээв
2019-04-30 21:35
Нонгпинг тосгоны бага сургуулийн сурагчдад хариу захидал илгээв.

Лаосын Нонгпинг тосгон дахь Хятад, Лаосын найрамдлын бага сургуулийн багш сурагчдын төлөөлөл Хятадад ирж Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II чуулга уулзалтын Иргэдийн харилцааны салбар форумд оролцохынхоо өмнөхөн тус сургуулийн нийт багш сурагчид ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпинд захидал бичиж, Лаосын тал Хятад улс Нонгпинг тосгоны Хятад, Лаосын найрамдлын бага сургуулийг туслан байгуулсан явдалд талархаж буйг илэрхийлээд, Бүс ба замын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцох хүсэлтийг тэмдэглэжээ. Ши Жиньпин сургуулийн багш сурагчдад хариу захидал илгээж, тэднийг Хятад, Лаосын найрамдлын залгамжлагч болохыг урамшуулан дэмжсэн байна.

Ши Жиньпин хариу захидалдаа, та бүхний ирүүлсэн захидлаас Бүс ба замын бүтээн байгуулалт танай сургууль болон гэр орон, сурлага амьдралд маш олон идэвхтэй өөрчлөлтийг авч ирснийг мэдлээ. Зам дагуух орнуудын хамтын хөгжлийг биелүүлэх, иргэдийг сайн сайхан амьдралтай болгох нь миний дурдсан Бүс ба зам санаачилгын чухал гараа юм. Хятад, Лаосын иргэдийн амьдралын салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, Хятад, Лаосын Бүс ба замын хамтын ажиллагааг ахиулах нь Хятад, Лаосын хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулах чухал агуулга юм. Хятад, Лаос хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, иргэдэд тустай нэн олон төслийг хэрэгжүүлбэл бидний амьдрал илүү аз жаргалтай болох юм. Хятадын энх тайвны хөгжлийн сангийн адилаар нэн олон иргэдийн харилцааны элч нар Бүс ба зам дагуух орнуудад хамтын ажиллагаа өрнүүлж, иргэдэд ашиг тус бүтээхийг би хүсч байна. Сурагчид та бүхэн сайн суралцаж, улс орныхоо тулгуур нь болж, Хятад, Лаосын найрамдлын залгамжлагч болохыг хүсье. Хятад, Лаосын найрамдлын Нонгпинг тосгоны бага сургууль сайн сайхан болохыг хүсэн ерөөе. Та бүхэн Хятад, Лаосын төмөр замын галт тэргэнд сууж Бээжинд ирэхийг хүсч байна гэж тэмдэглэжээ.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Эрээн хотын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл