ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга, Санхүү, эдийн засгийн төв хорооны дарга Ши Жиньпин 8-р сарын 26-нд, санхүү, эдийн засгийн төв хорооны тав дахь хурлыг даргалан хуралдуулж, давуу талаа харилцан нөхсөн өндөр чанартай бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх асуудал, аж үйлдвэрийн дэд бүтцийн хүчин чадал, аж үйлдвэрийн гинжийн хэлхээний түвшнийг дээшлүүлэх асуудлыг судлан хэлэлцсэн байна.
Ши Жиньпин хурлын үеэр хэлэхдээ, бүс нутгийн нөхцөл байдлын дагуу, хөдөлмөрийн зохистой хуваагдал, тэргүүний хөгжлийн замаар замнаж, үндсэн чиглэлийн үйл ажиллагааны стратегийг хэрэгжүүлж, орон зайн засаглалыг сайжруулан, өндөр чанартай бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг бий болгох хэрэгтэй гэжээ.
