solongonews
Монгол Улс, ОХУ-ын Ерөнхийлөгчид ХКН байгуулагдсаны 100 жилийн ойд баярын мэндчилгээ дэвшүүллээ
2021-07-01 10:09
ХКН байгуулагдсаны 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулан дэлхийн олон улс орнуудын улс төрийн намуудын удирдагчид ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин болон ХКН-ын Төв Хороонд захидал илгээж, баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна.

   Монгол улсын Ерөнхийлөгч, Монгол Ардын Намын дарга асан У.Хүрэлсүх:

- ХКН Хятадын хөгжил цэцэглэлт, дэлхийн энх тайван, хөгжлийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний удирдлага дор ХКН Хятадын онцлог бүхий социализмын шинэ аянд илүү их амжилт бүтээнэ гэдэгт итгэж байна хэмээн илэрхийллээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин:

- ХКН-ын зуун жилийн ойг тохиолдуулан миний бие чин сэтгэлийн мэндчилгээ хүргэж байна. Хятад улсын эдийн засаг, нийгэм, технологийн хөгжил зэрэг салбар асар их ололт амжилтанд хүрч, олон улсын томоохон асуудлуудыг шийдвэрлэх, орчин үеийн дэлхийн шинжтэй заналхийлэл, сорилтуудыг даван туулах талаар чухал бүтээлч үүрэг гүйцэтгэлээ гэсэн байна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл